Худалдаа хөгжлийн банкны нийтийн эзэмшлийн талбайд барьж буй хууль бус барилгыг зогсоож өгөхийг хүслээ
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчид буюу Занабазарын музейн хамт олон, “Мах товер”-ын ажилчид удирдлагууд Худалдаа хөгжлийн банкны шинэ барилгын ажлыг эсэргүүцээд удаж буй.

Худалдаа хөгжлийн банк нь нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар барилга барьж байгаа юм. Тэд “Бусдын эрхийг ноцтой зөрчиж байна. Орон сууцнаас 2м зайд өндөр барилга барихаар бид нар үзэхгүй яаж амьдрах юм бэ. Тиймээс нийслэлийн Засаг дарга хууль бус зөвшөөрлөө цуцлаж өгнө үү. Аюулгүй  орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна” хэмээн тэмцсээр байна. Тиймээс өчигдөр оршин суугчид болон өмгөөлөгч дахин хэвлэлийн бага хурал хийв.

Монгол Улсын хууль дүрэм, Үндсэн хуулиар олгогдсон эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа тул эсэргүүцэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа талаараа ярьсан юм.

Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банк өөрийнхөө хуучин туурин дээр хууль дүрмийн дагуу бус шууд хүч түрэмгийлэн барилгын ажлаа эхлүүлсэн байдаг.

Ингэхдээ 30 давхар орон сууц, оффисын зориулалттай барилга барихаар зураг төслийг нь гаргасан байгаа юм. Газар доор гурван давхар гараж барихаар гүн гүнзгий ухсан нь хөрсний нуралт үүсэх аюултай нөхцөл байдал үүссэн. Гэвч хууль бус барилгын ажил нь өнөөдрийг хүртэл явагдаж байна.

Оршин суугчид холбогдох газруудад нь эрх үүргийнхээ дагуу гомдлыг удаа дараа гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль бус барилга бариулж байгаа талаарх дүгнэлтэд нь ирсэн байдаг. Тухайлбал дүгнэлтээр Худалдаа хөгжлийн банк 10 гаруй хууль дүрмийг ноцтой зөрчсөн байна гэжээ. Усан хангамж, барилгын талбай гэх мэт.

Тиймээс оршин суугчид хотын захиргаа болон барилгын ерөнхий төлөвлөгөөний газар болон салбарын яаманд нь хандсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм. Гэхдээ иргэдийн шаардлага тэмцлийн үр дүнд энэ сарын дундуур Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас барилгын ажлыг түр түдгэлзүүлсэн боловч ажил нь явагдсаар байгаа аж.

Барилгын ажлыг түдгэлзүүлсэн гэж оршин суугчдад мэдэгдэх ч хэсэгчлэн ажиллуулах шийдвэрийг гаргаснаа дээрх газар тас нуужээ. Өөрөөр хэлбэл, НХТГ хууль бус үйлдэл гаргасаар байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан байна. Барилгын яам нь хууль бус зөвшөөрөлгүй баригдаж байна гэж үзээд байхад эрх мэдэл, мөнгө төгрөгөөрөө бүхнийг шийдэж байгаа Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад хэн хариуцлага тооцох юм бэ. Хариуцлага, шаардлагыг хэнээс нэхэх юм бол.

Барилгын норм, стандарт, хууль дүрэм зөрчиж бариулж байгаа банкны удирдлагууд ямар том эрх дарх, мэдэлтэй хүмүүс байдаг юм бэ.

Оршин суугчид тус банкны удирдлагуудыг уулзаж зөвшилцөхийг хүссэн ч том дарга нар уулзаагүй байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийт төрийн 10 гаруй байгууллагад гомдол гаргасан ч шийдвэрлэлт байхгүй, хариу өгөхгүй байгаа гэнэ.

Захиалагч нь Худалдаа хөгжлийн банк байж болно. Харин ямар компани барилгын ажлыг гүйцэтгэж байгаа нь тодорхойгүй юм. Хариуцах эзэнгүй, хаяглах нэргүй барилгын ажил явагдаад байна. Дээр нь дан хятадууд ажиллаж байгаа болохоор хэл нэвтрэлцэж чадахгүй. Шөнийн цагаар бөхчүүдийг авчирч барилгын ажлаа хийлгүүлдэг гэнэ. 

Тиймээс Нийслэлийн Засаг даргыг энэхүү гаргасан хууль бус шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож өгөх, мөн барилгын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож өгөхийг оршин суугчид болон Занабазарын музейн хамт олон холбогдох газруудаас хүслээ.

Тэд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж өгөхийг хүсч байна гэв. Мөн Монгол Улсын хууль дүрмийг хэрэгжүүлдэггүй танхай балмад харгис хэрцгий албан тушаалтнуудад ч хариуцлага тооцохыг хүсчлээ.









О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-09-29 04:58:01
    Монголчуудын өнгөтэй өөдтөөг луйвардаад ханж цадахаа мэдэхгүй болжээ.Эрдэнэт үйлдвэрийн 49-хувь гээд цаашаа үргэлжлэнэ...
    202.9.42.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-09-29 02:07:03
    Гуйлгачингуудаа сахал Эрдэнэбилэгийг барах уу.
    202.9.42.158
    Мэдэгдсэн Хариулах
  • хрр 2018-09-28 03:14:30
    төрийн албан хаагчид чинь хахууль өгсөн. бид барьж л таараа. мөнгө байхад монголд юу ч хийж болно гэсэн үг гэж ойлгохоос
    202.9.42.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-28 01:25:43
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ариунаа 2018-09-27 16:31:03
    өөр газар барих хэрэгтэйшдээ. тонголын гйзар нутаг том шүү дээ. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан заавал шавааралдаж зогсоолгүй тийм том байшин бүү барь...
    122.201.22.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Тогоо 2018-09-27 15:21:45
    Энэ барилгын хажуугаар машинтай гарахад ч их эвгүй шүү. Кран энэ тэр нь ямар ч муухай дуутай юм замд дэндүү ойр, Аюулгүй байдал муутай санагддаг
    59.153.114.227
    Мэдэгдсэн Хариулах
  • төр бохир байна 2018-09-27 09:26:51
    NO + $ =YES
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-27 07:43:38
    Ийм шантаажчингууд ихэд элбэгшжээ
    203.91.115.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2018-09-27 07:33:49
    Энэ газар дээр чинь угаасаа л ХХБ-ны улаан тоосгон барилга баригдчихсан л байдаг байсан ш дээ. ХХБ хуучин барилгаа нураагаад шинийг барих л гэж бна ш дээ.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-27 07:29:35
    luivarcin TDB
    202.21.106.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-27 04:50:29
    сайхан чи нэрээ битгий бичиж бай шууд танигдаж бна нэг егуулбэрт болон гэсэн уг хоер орох тийн ялгалаа мэдэхгуй маш муу найруулгатай уншихаас дургуй хурмээр л ю...
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах