Эх орны хөрсөнд тарьж, ургуулсан эко бүтээгдэхүүнийг “Имарт”-аас
Одоогоос гурван жилийн өмнө дэлхийн жишгийг Монголдоо нэвтрүүлсэн “Имарт” худалдааны төвийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Тус төвийн хамт олон “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд тарьж ургуулсан эрүүл, найдвартай эко хүнсийг хэрэглэгч нартаа хүргэх зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ

Энэхүү хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагдсан байгаа аж.

“Имарт” худалдааны төв энэхүү хүлэмж, фермүүдтэй хамтран ажиллаж Монголчуудад өглөө бүр эрүүл, шинэ хүнс, хүнсний нарийн ногоогоор үйлчлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй.
 
“Имарт”-ын “Фермерүүдийг дэмжих хөтөлбөр”, түүнд хамрагдаж буй байгууллагуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор тухайн байгууллагын хамт олон өчигдөр сэтгүүлчдийг хамруулсан автобустай аялалыг зохион байгууллаа. Аялалын эхэнд Монгол дахь хамгийн том өргөст хэмхийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж буй “Монос”-ын охин компани болох “Төгс ургац” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Энэхүү хүлэмж нь А, В гэсэн үндсэн хоёр заалтай. Заал тус бүр нь 4032 метр квадрат талбайтай бөгөөд нийтдээ 1080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалдаг юм байна. Энэхүү талбайгаас өглөө бүр шинэ өргөст хэмх хураан авдаг бөгөөд өдөрт хоёр тонныг хураан авч нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахаар “Имарт” руу илгээдэг байна.

 Жилд нийт 500 тонн өргөст хэмх хураан авах хүчин чадалтай хүлэмж ажээ.

Түүнээс гадна С хэсэг буюу үрсэлгээний талбайтай юм байна. Энэхүү талбайд үрсэлгээ хийснээс хойш 14 хоног болон сарын дараагаас ургацаа өгч эхэлдэг аж.




“Төгс ургац” ХХК нийтдээ 40 гаруй ажилтантай бөгөөд, хүлэмжинд 25 хүн ажиллаж байна.  Хүлэмжийн ажилчид өглөө 06.00 цагаас эхлэн өргөст хэмхээ хурааж эхэлдэг. Үүний дараагаар арчилгаа хийж, бүтээгдэхүүнээс савласнаар нийслэл рүү бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.

Тус компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хүлээн авсан байна. Шинэ бүтээгдэхүүн гарсан цагаас хойш “Имарт” худалдааны төвтэй хамтран ажиллаж өглөө бүр шинэ өргөст хэмх нийлүүлж иржээ.
Д.Ариунболор: "Имарт"-ыг нээгдсэн цагаас хойш өргөст хэмхээ нийлүүлж байна 



Энэ талаар тус компанийн маркетингийн менежер Д.Ариунболор ярихдаа “Бид 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хураан авсан. Тухайн үед нэг зааландаа улаан лооль, нөгөө зааландаа өргөст хэмх тариалсан. Харин энэ жил хоёр зааландаа зөвхөн өргөст хэмх тариаллаа.

Тариалсан шинэхэн өргөст хэмхээ Улаанбаатар хотын нийт хэрэглэгчддээ хүргэдэг байгаа. “Имарт” болон “Барс” худалдааны төвүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн маань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрдэг. Харин энэ жилээс эхлэн нөгөө талдаа шинэ хүлэмж барьж байгаа. Ингэснээр жилдээ 1000 тонн өргөст хэмх хурааж авдаг болно” гэлээ.

Өргөст хэмхийн үрсэлгээ, арчилгаа ямар байдаг талаар “Төгс ургац” ХХК-ийн ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга “Энэхүү хоёр зааланд дөрөв, дөрвөн сараар ээлжлэн тариалалт явагддаг. Нэг заалны тариалалт дууссаны дараа 10 мянган ургамал таригдаж, 14 хоногийн дотор бойжуулж, үрсэлгээний заал руу гаргадаг юм. Өглөө нэг заалнаас 750 кг өргөст хэмх авдаг. Одоогоор нэг зааланд тариалсан өргөст хэмхээ “Имартад” нийлүүлж байна. Өглөө бид ажилдаа ирээд хураалтаа 09.00 цаг хүртэл хийдэг. Хураалт дууссаны дараа боолтын автомашинаар савлагаа хийж, нийслэл рүү ачдаг” гэв.




Энэхүү хүлэмж нь Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том өргөст хэмхний хүлэмж гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Мөн Европын Голланд загварын бүрэн автомат хүлэмж юм. Голланд экспэрттэй. Тухайн экспэрт нь өөрийн улсаас энэхүү хүлэмжийн программыг хянан ажилладаг байна. Мөн мананжуулалт, температуртай холбоотой мэргэжлийн зөвлөмжүүдийг өгч ажилладаг аж.

Хүлэмж нь бүрэн автомат технологиор ажилладаг учраас хортон шавжнаас 100 хувь сэргийлж чаддаг байна.

 
Д.Давааням: Хоёр технологи хослуулан гүзээлзгэнэ тариалж байна

 
 
Ийнхүү өргөст хэмхийн хүлэмжтэй танилцсаны дараа Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” фермд очлоо.

Уг ферм нь 2012 оноос жимсний аж ахуй эрхэлж эхэлжээ. Өнөө жил зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж байгаа гэнэ.

“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням “Манай жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан. Зургаа дахь жилдээ гүзээлгэнэ тариалж байгаа. Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулж эхэлсэн. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээр эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технолиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа.

“Имарт” байгуулагдсан цагаас хойш манайхтай хамтран ажилласан. Цаашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна. Бид одоо борлуулалтандаа санаа зовохооргүй болсон. Харин одоо жимсний төрлөө аривжуулж тариалах нь чухал байна” гэв.

Энд тариалсан гүзээлзгэнэ Монгол хөрсөнд ургаад, өглөө бүр шинээр хураагдаж хоёр цагийн дараа л хэрэглэгчдэд хүрдэг. Харин импортын гүзээлгэнэ дор хаяж долоо хоногийн дараа хэрэглэгчдэд хүрдэг. Гэтэл гүзээлзгэнэ олон хоногийн хадгалалт тээвэрлэлт даадаг жимс биш гэдгийг тус аж ахуйн ерөнхий агрономичид онцолж байв.



“Элбэг ургац” фермийн ерөнхий агрономич Э.Болорцэцэг “Манайх 2008 оноос хойш гүзээлзгэнэ тариалж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд гүзээлзгэнэ дагнан тариалсан. 18.5 га талбайтай. Үүний 0.4 га талбайд нь Голланд үрийн гүзээлзгэнэ тариалж байна. Ургацаа өглөө бүр шинээр нь хурааж, өдөр бүр нийслэл рүү хүргэдэг. Сүүлийн гурван жилийн турш “Имарт” худалдааны төвтэй хамтран ажиллаж, нийлүүлж байна. Өдөрт 50-60 кг болон түүнээс ч их гүзээлзгэнэ хураан авдаг” гэв.

Гүзээлзгэнийг тариалснаас хойш 45 хоногийн дараагаас жимсээ өгч эхэлдэг байна. “Элбэг ургац” ферм гүзээлгэний найман хүлэмжтэй,  10 гаруй ажилтантай. Арчилгаа их шаардсан жимс болохыг агрономич нь хэлж байв.

Гүзээлзгэнийг өвлийн хүлэмжид тариалж болох ч одоогоор тийм хүлэмж байхгүй тул эднийх арваннэгдүгээр сарын дунд хүртэл гүзээлзгэнээ хураах ажээ.

Дэлхийн стандарт, автомат технологийн сүр хүчийг гайхуулсан өргөст хэмхний шилэн хүлэмжтэй танилцсан, агрономич охидын сэтгэлээ шингээж тариалсан амтлаг гүзээлзгэнэтэй аж ахуйгаар орсон сэтгүүлчдийн аялал ийнхүү өндөрлөв.

Хүлэмжүүдээсээ авсан ногоо, жимс жимсгэнэ, бүтээгдэхүүнээ “Имарт” төв нь өөрийн лаборитори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулагдан хэрэглэгчдийнхээ гарт хүрдэг байна. Тиймээс шинэ, эрүүл, элдэв химийн найрлага үгүй эко хүнсний нарийн ногоо, жимс жимсгэний “Имарт” худалдааны төвөөс авах боломжтой юм. 







О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-29 14:37:55
    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk...