Монголбанк, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран ажиллана

Монголбанк болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Интститут "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үндэсний хэмжээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгж, бичил бизнес эрхлэгчдийн бүртгэл, тайлагналын чанарыг сайжруулах, салбарын мэргэжилтний чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамтран оролцох, хамтын ажиллагааг нэгтгэн чиглүүлэх юм.

Хамтын ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.

1. Хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, тэднийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тус тусын цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчилж байх;

2. Санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулах;

3. Санхүүгийн боловсролын чиглэлээр туршлага судлах дотоодын болон олон улсын сургалтад хамрагдах;

4. Хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчдийг санхүүгийн тайлан гаргах арга зүйг эзэмшүүлэх, тэдний нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг стандартад нийцүүлэх;

5. Арилжааны банк болон мэргэжлийн оролцогчдын бүртгэл, тайлагналын гарын авлага, стандартын хэрэглээний тайлбар, арга аргачлал боловсруулах;

6. Банкны системд ажиллаж буй нягтлан бодогчдын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх зорилгоор мэргэшүүлэх зорилгоор мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон захиалгат сургалтуудыг зохион байгуулах;

7. Банкны санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой олон улсын стандартыг орчуулж, нэвтрүүлэхэд хамтран ажиллах;

Банкны нягтлан бодогч, аудиторын баримтлах стандарт, дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд Монголбанкнаас санал, мэдээлэл авч байх зэрэг гол гол ажлууд хийгдэх болно.

Эх сурвалж: Монголбанк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.