Хүрэл медаль хүртсэн жүдочид эх орондоо ирлээ
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай баг тамирчид гурван хүрэл медалтайгаар өндөрлүүлсэн билээ.
 
Харин хүрэл медаль хүртсэн жүдочид өнөөдөр эх орондоо ирж байна.
 
Тодруулбал, жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Отгонбаатарыг, багш  дасгалжуулагч Ц.Шийрэвийн хамт хүлээж авах ёслолын ажиллагаа яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудал дээр болж байна.

“Сүлд” спорт хорооны хөгжимчид болон ар гэрийнхэн нь найз нөхөд хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна.
 
Түүний төрсөн ах Улсын начин Л.Шинэбаатар, найд Улсын заан Н.Жаргалбаяр болон бусад найзууд нь алд цэнхэр хадган дээр мөнгөн аяга дүүрэн сүү мэлтэлзүүлэн барин баруун хацрыг нь үнсэж баяр хүргэж байгаа харагдав.
 
Жүдогоор 10 жил хичээллэж байгаа Л.Отгонбаатар нь дэлхийн дэвжээнд дөрөв дэх удаагаа зодоглосон бөгөөд тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх А.Вольфыг ялж хүрэл медалийн эзэн болсон билээ.




О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pkcny  2018-10-01 01:41:27
    жүдодоо үнэнч байгаарай. Үндэсний бөх бол зөвхөн Монголдоо, жүдо бол дэлхийн спорт шүү
  • ДАГВАА 2018-09-30 07:14:22
    Баяр хүргэе... Туужтай жудогоор хичээллээрэй, маш их ирээдүй бий.... Үндэсний бөхчүүд шиг БИТГИЙ бүдүүлэг, допинг хэрэглэсэн гахай болоорой.... АМЖИЛТ....