Маргаашнаас эхэлж сургууль дээрээ гар утас хэрэглэх хориотой
Есдүгээр сарын 05-ны Засгийн газрын хуралдаанаас сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ шийдвэр маргаашнаас буюу аравдугаар сарын 01-нээс эхэлж хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, Засгийн газраас тогтоол гаргаж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлахаар заасан юм.

Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хирээр хүн амын дунд нийгэм эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг нь болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд мөн тэр хэмжээгээр олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь төрөөс зайлшгүй бодлогын зохицуулалтыг шаардаж байна.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернет, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна.  БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1,278 сурагчаас 71.8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ.

Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгааг илтгэв. 

Тэгвэл Улаанбаатар дахь нийт сурагчдын 96.9 хувь нь нүүрном /facebook/-ын хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь өөрийн гэсэн хаягтай тогтмол хэрэглэдэг болжээ. Улсын хэмжээнд хүн амд ногдох нүүрномын хуудас хэрэглэгчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас 2,1 дахин,  Ази тивийн улс орнуудаас 3.6 дахин их байна.

Эдгээр үзүүлэлт нь хүүхэд багачууд, өсвөр үеийн сурагчдыг цахим хэрэглээний аливаа сөрөг үр дүнгээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэнийг илтгэж байна. Эхний алхам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явцад ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах шийдвэр юм хэмээн үзсэн аж. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-30 10:01:07
    Энэ арай дэндэнээ. Хичээл дээрээ л хэрэглэхгүй бол болоо биз дээ Дээр нь сургуулиуд нэтээ фэйсбүүк зэрэг нийтийн сүлжээнд нэвтрэх боломжгүй болгоход л болоо ш
    220.248.60.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-30 07:11:36
    Хөөрхийдөө нэг их насгүй хуулийн нэг л дээ нэг ийм хуулиуд гаргасан болж эрхмүүд хууль зөрдөгөө цайруулж байгаа юм
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-30 06:53:55
    сургуулиудадаа суурин утастай болго. хүүхдүүд чөлөөтэй ярьдаг байхаар хий.
    66.181.187.159
    Мэдэгдсэн Хариулах