Ж.Мөнхбат аваргын нэрэмжит барилдаанд Б.Бат-Өлзий харцага түрүүллээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, олимпийн наадмын мөнгөн медальт,  хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит барилдаан өчигдөр/09.30/ түүний төрж өссөн Төв аймгийн Эрдэнэсант суманд болов.

Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой 32 бөх хүч сориход Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, улсын харцага Б.Бат-Өлзий таван даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын начин Б.Чимэдвандан дөрөв даван үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, аймгийн хурц арслан Г. Өсөхбаяр, Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар тус тус шалгарсан байна.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.