МУГЖ М.Бадамгаравын хөшөөг босгохоор хандив цуглуулж байна

“Аман хуур” киноны Дарь авгай, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр гээд монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан дүрийн эзэн МУГЖ М.Бадамгарав гуайн 100 насны ой ирэх жил тохионо. Энэхүү ойг тохиолдуулан түүний үр хүүхэд, ач зээ нар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөөг нь босгохоор болж, иргэдээс хандив цуглуулж эхэлжээ.

Энэ талаар түүний хүү, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн П.Батчимэг цахим хуудастаа "Миний ээж, Монгол Улсын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн нэрт зүтгэлтэн, гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав 1919 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Тэрээр урлагийн салбарт удирдах түвшинд ажиллаж байгаад хожим “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, найруулагчаар ажиллаад гавъяаны амралтандаа гарсан юм.

Ээж маань 50 гаруй жүжиг, 30 орчим уран сайхны болон телевизийн олон ангит кинонд тоглосноос гадна гадаад, дотоодын олон зуун кинонд дуу оруулан, “Улаан дарцаг”, “Өглөө”, Баянбулагийнхан” зэрэг киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан билээ. Ээжийн маань 100 насны ойн ажлын хүрээнд ууган хүү миний бие ээжийнхээ намтар түүх, уран бүтээлийн тухай ном бичих, баримтат кино хийлгэх, Улаанбаатар хотод дурсгалын хөшөөг нь босгох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Одоогийн байдлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөөг нь байрлуулах зөвшөөрлийг аваад байна.

Уг хөшөөг босгох зардлыг улс гаргах боломжгүй гэсэн тул монголын киноны давтагдашгүй дүрүүдийг харж сэтгэл баясан бахдан хүндэлдэг эрхэм үзэгч Та бүхэнд хандаж байна. Энэхүү хөшөөг босгох үйлст ганц нь ганцдахгүй хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Та бүхний оролцоо тусыг бид олон түмэнд танилцуулах болно.
Хандив хүлээж авах данс: Голомт банк, дансны дугаар: 3155111170" гэжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-01 14:08:50
    Хөшөө бариад орхиход нэг жил л анзаарагдана. Со киноны оронд монгол хэллэгтэй киногоо гаргаж байвал ядаж л ярианы зөв хандлагатай болно.
    66.181.187.179
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-01 12:13:42
    Энэ гайхамшигтай жүжүигчний ойг тэмдэглэхэд Урлагийн холбоод илүү анхаармаар юм. Энэ киноныхон хаана явдаг юм бол зайлуул.
    66.181.189.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-01 12:05:56
    Энэ хөшөө босгохоо болиосой. Хаа сайгүй баахан хөшөө. Хөшөө бариад орхих биш өөр аргаар дурсч болноо доо
    220.248.60.28
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-01 10:50:15
    Гавьяат байтугай ардын жүжигчин байхаар агуу жүжигчин нь үнэн, харин хөшөө босгох гэдэг нь зөв санаа юу, энэ талаар ямар нэг дүрэм журам юм байна уу
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-01 09:17:25
    Хөшөө нь биш Бүтээл нь эзнээ мөнхөлсөөн. Гавьяат бүхэнд хөшөө босговол юу болох вэ? Далиманд нь хэлэхэд дуу, шүлгэнд хөшөө босгодог улс манайх байх.Ёстой тэнэг...
    124.158.113.11
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-01 08:12:52
    Нутагт нь босговол зүгээр биш үү.
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • mнгл 2018-10-01 06:30:13
    юу вэ парк чинь оршуулын газар шиг болчийшд
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-10-01 05:07:47
    Мундаг жүжигчин мундаг хүн болгонд хөшөө босговол юу болох вэ? Журам гаргаач ээ? Дарга нараа
    202.70.33.164
    Мэдэгдсэн Хариулах
  • anhaa 2018-10-01 04:45:30
    Mundag abiyaslag gaihaltai jvjigchin baisan shvv mongoliin kino urlagiin tvvhend gaihaltai dvreeree delgetsend monhorsondoo hoorhii
    202.179.31.73
    Мэдэгдсэн Хариулах