Сурагчдын амралтын хуваарь гарлаа

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хуваарийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас гаргалаа. 

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:

1 дүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног, 
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт 
- бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног; 

Зуны амралт 
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД: 

1 дүгээр улирлын амралт

- Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт 
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур 

- Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт 
- бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/; 

Зуны амралт 
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

ОНЦЛОГ:

  • Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна. 
  • Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна. 
  • Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна. 
  • Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна. 
  • Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно. 
  • Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.
     

Эх сурвалж: БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-12 16:29:21
    3р улирал яг энүүгээр үү хөдөө орон нутгиин хотод сурдаг хүүхдүд яах болжын эцэг эхээ санаад хэцүү ш дээ би одоо амралт хүлээгээл байж бна даг
    66.181.180.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн  2018-12-04 12:45:57
    2долоо хоног юумуу урт амран гэсэн юу болсон бэ
    66.181.161.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-10-05 09:54:35
    butehguiee
    112.72.11.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2018-10-03 01:06:47
    Том ангийхнийг хамтад нь амраагаачээ нэг нь гэртээ үлдэж нөгөөхийг нь зөөх бас л түгжрээ үүсгэнэшдээ цагын хувьд том ангийхан урт хичээлдэг учраас
    202.126.88.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-02 11:46:16
    Yu we urt amrana geed bsan oron garan yumaa
    202.126.89.225
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-02 04:08:04
    Дөнгөж хичээл арай гэж эхлээд 2 долоо хоноод л амрах тухай ярих. Бас өвөл 2 сар амарна гэж байгаа. Тэгээд цагаан сар, 3-р улирал. Үнэн гурил юмаа.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Багш 2018-10-01 12:27:50
    Угуй ээ угуй. Овоо нэг хэдэн хоногоор амраах тухай гаргаад яваад байсан чинь эцэстээ ийм марзан юм болждээ. Ундсэндээ хахир хуйтэний улиралд урт амраах юмсан.
    64.119.22.58
    Мэдэгдсэн Хариулах