С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ бусдын гарт амь насаа алдсанаас хойш 20 жил өнгөрчээ.
 
Тэрхүү харамсалт үйл явдлаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, АН-ынхан, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай билээ.

Тэр ёсоор өнөөдөр 11.00 цагаас цэцэг өргөх юм байна.

Үүний дараа зарим нэг гишүүд Иргэний зориг ногоон намаас гарах талаараа намын даргадаа мэдэгдэнэ гэсэн мэдээлэл байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.