Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгав
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн Элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ удаад магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт сургалтууд зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан байна.

Австралийн тэргүүний сургуулиудад суралцах боломжоор хангаж ирсэн энэ хөтөлбөр 1993 оноос хойш хэрэгжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар, менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерын сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан хамрагдаад байгаа аж.

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр дүнг илтгэж буй юм. Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон билээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.