Хиймэл оюун ухаан, цахим мөнгөтэй “ICT-Expo-2018”

Харилцаа холбоо, мэдээллййн технологийн газраас 12 дахь удаагаа зохиой байгуулж буй “ICT-Expo-2018” үзэсгэлэн “Дижитал хөгжилд хамтдаа” уриатайгаар өчигдөр эхэллээ. Технологийн салбарын хөгжлийн чиг хандлагыг нэг дороос авах боломж олгодог уг үзэсгэлэнд гар утас, тээвэр ложистик, Сошиал хөгжил, харилцаа холбоо, кино суваг, сервер хостингийн үйлчилгээ, цахим санхүү гэсэн чиглэлээр компаниуд оролцож шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж байна. Үзэсгэлэн өнөөдөр үргэлжлээд дуусах юм.
 

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮЧЭЭ АВЧЭЭ


Мэдээлэл, технологийн салбарт хиймэл оюун ухаан бүхий программ, тоног төхөөрөмжүүд хүч түрэн орж ирж байгааг эндээс харж болохоор байв. Ялангуяа, энэ програмаар хийсэн хяналтын камеруудыг дэлгүүр, автомашины зогсоол, авто замд ашиглаж болохоор байна.

Тухайлбал, “IT zone” компанийн Дахуа брэндийн хиймэл оюун бүхйй хяналтын камер нь тухайн обьектод орж ирсэн хүний царайг тодорхойлон хадгалах юм. Тэр хүн дахин орж ирэхэд мэдээлэх чадвартайгаас гадна өдөрт орж гарсан хүмүүсийн хүйс, насанд дүгнэлт хийх чадвартай аж. Ингэснээр үнэнч хэрэглэгчээ олох, хулгайчийг цаг алдалгүй барих олон давуу талтай юм байна.

Бас нэгэн сонирхолтой шийдэл нь дулаан мэдрэгчтэй камер байв. Тодорхой хугацаанд тухайн обьектийн аль хэсэгт хүн хамгийн ихээр цуглаж байгааг боловсруулан харуулж байлаа. Өөрөөр хэлбэл, супермаркетууд энэ камерыг ашиглан хамгийн их хүн эргэлддэг хэсгээ тодорхойлж, бараа өрөлтийн менежмэнтээ хийх боломжтой гэсэн үг.

Мөн үзэсгэлэнд хэд хэдэн компани хиймэл оюун ухаан дээр суурилсан байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх технологийн шийдлүүдийг танилцуулж байв. Байгууллагын цалингийн, хүний нөөцийн, санхүү нягтлан бодох бүртгэлийн систем, цаг бүртгэл, дотуур хол боо, видео хурал гэсэн бүх төрлийн харилцааг илүү хялбараар зохицуулсан үйлчилгээнүүдийг “Call pro”, “ҮегкесК”, “Vertexmon” компани санал болгож байв.
 

ФИНТЕК БУЮУ АППЛИКЭЙШНИЙ ЭРИН ҮЕ


Цахим санхүү, цахим контент, цахим мөнгө гэсэн үг энэ жилийн үзэсгэлэнг тодорхойлж байв. Тухайлбал, АТМ, пос машинаас эхэлсэн санхүүгийн цахим үйлчилгээ сүүлийн үед олон нийтийн сүлжээ буюу сошиалтай холбогдож байгааг “candy” цахим мөнгөнийхөө Лицензийг өнгөрсөн долоо хоногт гардаж авсан “Мобиком” корпорацийнхан илтгэлдээ онцолж байв. Банкууд цахим банкны үйлчилгээгээ танилцуулж, цахим ирээдүйн талаар санал солилцлоо.

Дижитал хөгжлийн хамгийн хялбар хэрэглээнд тооцогддог аппликэйшн зохиогч, хөгжүүлэгчдийг “Юнител” групп энэ жилийн үзэсгэлэнд дэмжин ажиллажээ. Хот хооронд найдвартай, даатгалтай унаанд дайгдах боломжтой “Замдаа” апп, ажилдаа явахдаа болон гэртээ харихдаа сул суудалдаа хүн дайгаад явах боломжтой “beeco” аппыг хүмүүс сонирхож байв.

Түүнчлэн шөнийн цэнгээний газруудын нэгдсэн мэдээлэл болон захиалгыг гүйцэтгэх “night+”, дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг нэг дор багтаасан “Тэтгэлэг”, дэлхий дахинд болж буй мэдээллийг тоймлон хүргэдэг “Кето” аппликэйшныг дурдаж болохоор байна.

“IСТ-Ехро-2018” үзэсгэлэнд оролцогч компаниуд өөрсдийн буланг хэрхэн тохижуулж, зассанаараа өрсөлддөг. Энэ жилийн онцлох засалтууд “Юнител” группийн үйлчилгээний ажилтны дүрс бүхий видео дэлгэц, “Скаймедиа”-гийн кино булангууд байлаа.

























Зууны мэдээ
Б.Солонго

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.