БОХХААБХ: Хүнсний ногооны 60-70 хувийг дотоодын ургацаас хангана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар намрын ургац хураалтын урьдчилсан бланс болон тулгамдсан асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсох санал оруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан бланс, тулгамдаж байгаа асуудлын талаар хийсэн мэдээллийнхээ эхэнд,  2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас  хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав.
 

Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. Яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70  хувь хангах зорилт тавьсан. Энэ жил 497,2  мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан блансаар 425.8 мянган га-д үр тариа, 158 мянган га-д төмс, 95 мянган га-д хүнсний ногоо, 86,3 мянган га-д малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 21.1, төмс, хүнсний ногоо 81 хувьтай байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш улсын засгийн газраас авахаар болсон 50 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт  гурван зоорь барьж,  монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнс, гурилаар хангахыг зорьж байна. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг. Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүнс, хөдөө ахуйн салбар төрийн дэмжлэггүй бол хөгждөггүй салбар гэдгийг ахин дахин онцолмоор байна гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DadPb.com 2018-10-16 14:15:28
    www.DadPb.com сайт руу зочлоод үзээрэй *Сар бүр зарлагдсан төслүүд, тендерүүдийн мэдээлэл хүлээн авах бол зочлоорой ТАНД ААВ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА
    203.169.48.34
    Мэдэгдсэн Хариулах