МҮИС-ийнхан БОАЖЯ-ны алба хаагчдыг зодож танхайрчээ
Монголын Үндэсний их сургууль гэх “том” сургуультай холбоотой асуудал байнга гарах юм.
 
Тус сургууль Богдхан уулын баруун амыг эзэлж, автомашины зогсоол болгосон. Тэнд зогссон машин болгоноос 1000-5000 төгрөг авдаг гэсэн мэдээлэл байсан юм.

Тэгвэл энэ сургуулийнхан ариун цэврийн байгууламж барих асуудлаас болж БОАЖЯ-ны алба хаагчдыг зодож танхайрчээ.
 
Тодруулбал, БОАЖЯ-наас өнгөрсөн жил Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсны дараа бөөн асуудал үүсч байсан. Дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас 3 га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж байсан билээ.

Газрын тухай хуулийн 46.2 дээр “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагын үндсэн дээр ашиглалтад байгаа газрыг нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр авч болно” гэсэн хуулийн заалт байдаг аж.

Үүнийг үндэслэн “Энигма” компанийн газраас хэсэгчлэн цуцалж байв. Тэгвэл Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл бас л бөөн хэрэг маргаан мандсан байна.

Энэ талаар Богд Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Оюут “Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах гэж байгаа юм. Энэ бол БОАЖЯ-наас захиалгаар хийж байгаа ажил. Гэтэл МҮИС-ийнхан “Манай газар дээр байгууламж барих гэлээ” гээд төрийн албан хаагчдын биед гар хүрч, олон хүнийг зодчихлоо. Энэ нь төр хувийн хэвшлийн өмнө хүчгүй байгаагийн илрэл гэж бодож байна. Био ариун цэврийн байгууламжийг Улаанбаатарын иргэдийн эрүүл ахуйг хангах зорилгоор төрөөс бодлогоор барих гэж байгаа юм” гэжээ.
 
Богдхан уулын дархан цаазат газарт буюу Зайсангийн аманд “Энигма” гэх компани 2003 оноос хойш газар эзэмшиж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ.

Тус компани нь 41 га газар эзэмшдэг бөгөөд үүний 3 га-д нь автомашины зогсоол барихаар Засгийн газраас шийдвэрлэж, улмаар бөөн хэл ам сүр дуулиан болж байж чөлөөлж, зогсоолтой болсон. Гэтэл одоо ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх гэтэл ийнхүү эсэргүүцэж, хэрэг маргаан үүсгэж чирэгдэл учруулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-04 04:32:20
    hudlaa socialaar bugdiig dugnehee bolchih heregteishdee bodit baidal social medee .2 shal oor gedegiig medegui m bhdaa
    66.181.161.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зайлаа 2018-10-04 04:32:19
    хаана хэнийг зодоод танхайраад байгаан зураг хөрөг ч үгүй сонин мэдээ тавихын Монголын Сэтгүүлчид хийх юмаа олж ядахаас гадна мөнгөний сэтгүүлчид болжээ
    202.21.118.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Uhaanaa aldsan mongolchuud  2018-10-04 04:12:36
    Yamar neg yumand uchir shaltgaaniig ni medej bj niitlel bichij barimttai delgej niitleh heregtei. ene setguulch er ni yagaad ch iim yumbichij suudiin lol
    202.21.118.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-03 18:24:23
    Энэ ямар сургууль хаанаас гараад ирэв ээ.Монгол Улсын Их Сургууль гэж байдгаас Монголын Үндэсний Их Сургууль гэж сонсоогүй юм бна.Энэ сургуулийг хаая.
    202.9.43.127
    Мэдэгдсэн Хариулах
  • evropoos 2018-10-03 17:49:19
    Tor uls l yum bol gazraa av
    213.49.108.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2018-10-03 14:20:02
    Газар эзэмших гэрээгээ цуцлаад л болоошдээ ! Хууль эрх зүйн бүх боломж нь байгаа МҮИС гэдэг сүржин нэртэй сургиульд иж бүрэн шалгалт оруулж ард түмний үрсийг !!...
    59.153.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-03 11:06:50
    Хувийн компани хуулиас дээр залардаг болж байгаа бол энэ улс чинь эмх замбараагаа алдаж сvйрнэ. Эртхэн учрыг нь олж хэн бэ? гэдгийг нь мэдрvvл.
    103.26.193.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Boon hahuul 2018-10-03 07:25:09
    Enigma dandaa huuli bus uil ajillagaa yavuulsaar irsen! Tsaashdaa ch bas l huuli bus yum zondoo hiine. Ter gazarni omchloogdooguishdee! Hahuul ogson
    77.136.200.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-03 05:03:45
    Био цэвэрлэх байгууламжийг захаараа зайсанд барьдаг юм бас л нэгийх нь ажил шүү дээ аль алийг н болиулж цуцлах хэрэгтэй .
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Цуцлаа 2018-10-03 04:06:19
    Наад компанийхаа зевшеерлийг нь бvрмесен цуцлаачээ!!!
    139.5.218.70
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2018-10-03 03:35:29
    Төриин өмчөө мэдэж чадахгүйн гай арчаагүй мөнгөтэй лууварчдын өмнө тимэхүү иимэрхүүл байнадааа hohneeee
    202.9.43.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-03 01:58:47
    нуршуу хэнд ч хэрэггуй юм бичжээ муис газар эзэмших гэрчилгээтэй бол хэл ам хийх нь зев шуу дээ яах гэж газар егсен юм хохь нь
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-03 01:29:39
    Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм биш үү. ухамсар дорой монголчуудыг хатуу гараар барих нь зүйтэй.
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
    • zz 2018-10-03 01:55:07
      yag odoo tsereg tank hodolgoh estoi
      114.71.223.74
      Мэдэгдсэн Хариулах