Соёондын аманд 20 мянган хүн амьдрахаар төлөвлөжээ

Таван байршилд газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацаа өнгөрсөн бямба гаригт дууслаа. Олон зуун мянган хүсэлт гаргагчдаас аз таарч газартай болчихоод хугацаандаа өргөдлөө гаргаж амжаагүй иргэд бараг тал хагас нь  гэнэ. Өргөдлөө өгсөн эхний эздэд газрынх нь гэрчилгээг гардуулах ёслолыг хотын захиргаанаас өнгөрсөн баасан гаригт зохиов. Газар өмчлөхөөр хамгийн олон хүсэлт гаргасан Сонгинохайрхан дүүргийн Соёондын амыг зорилоо. Хотын баруун товчоо болох 361 дүгээр гарам өнгөрөөд баруун эргэж хоёр гүвээ давуут Соёондын ам байна. Өвс ургамал тэгширсэн, тэгш газар юм. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох энэ хэсэгт нийт 4189 иргэнд газар өмчлөхөөр төлөвлөсөн билээ. Тэдгээр иргэдийн төлөөлөлд хотын даргын зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нар гэрчилгээ гардуулсан юм.

ГАЗРАА ТЭМДЭГЖҮҮЛЭХ ӨРТӨГ 38 МЯНГАН ТӨГРӨГ

Баасан гаригийн байдлаар 4189 иргэний 2900 орчим нь өргөдлөө гаргаад байгааг дүүргийн Засаг дарга ярилаа. Таван байршилд иргэдийн газрыг тэмдэгжүүлэх геодизийн компаниуд тодорсон бөгөөд өнгөрсөн долоо хоногоос Соёондын аманд “Гео-Экспресс” компани шалгарч тэндээ байрлан ажиллаж эхэлжээ. Тэд бараг хоёр сар орчим байрлаж иргэдийн газрыг баталгаажуулах гэнэ. Хэдийгээр ажлаа эхлүүлээд хоёр хонож байсан ч иргэдийн ачаалал их, өдөрт 150 орчим иргэн газраа тэмдэгжүүлэхээр ирж байгаа аж. Тиймээс компанийнхан иргэдийг хүлээн авах хуваарь хүртэл гаргасан байлаа. Хотын захиргаанаас геодизийн компаниудыг иргэдэд чирэгдэлгүй, боломжийн үнээр үйлчлэх шаардлагыг тавьж байсны дагуу нэг иргэн газраа тэмдэгжүүлэхэд 38 мянган төгрөг төлж байна. Геодизийн компанид мөнгөө төлөөд газраа тэмдэглүүлээд, харъяа дүүргийнхээ Газрын албанаас гэрчилгээгээ авах юм байна.

ШИНЭ БАЙРШЛУУД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИАР “ЦАНГАХГҮЙ”

Газраа тэмдэгжүүлсэн иргэд ойрын хугацаанд дэд бүтцийг нь шийдээд амьдрах боломжоор хангачихаасай гэсэн хүсэлтэй байна. Хотын даргын орлогч Н.Гантөмөрийн хэлж буйгаар бүх төлөвлөгөө хийгдсэн бөгөөд эхний ээлжинд ус, цахилгаан, зам, гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлнэ гэв. Хотын төвийнх шиг дахин төлөвлөлт хийхгүйгээр нэгмөсөн сайн төлөвлөлттэй орчин бий болгоно гэж байна. Соёондын аманд 5000 орчим хүн газартай болж буй ч тэднийг дагаад 20 орчим мянган хүний амьдрал өрнөх төлөвтэй байна. Тиймээс сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн үйлчилгээний салбаруудад түлхүү анхаарч, дахин нэг хороо бий болох төлөвтэйг дүүргийн Засаг дарга М.Чинболд онцолж байлаа. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Соёондын аманд өргөдөл гаргах ёстой иргэдийн бараг тал хувь нь хугацаандаа амжсангүй. Тэдний асуудлыг хэрхэх вэ?

-Зарим иргэн газартай болсноо мэдээгүй, цаг хугацаа нь амжихгүй хугацаагаа тулгачихаж байна. Дүүргийн холбогдох албаныхан тэдэнд утсаар мэдээлэл хүргүүлж газраа баталгаажуулахыг зөвлөж байгаа. Энэ тал дээр уян хатан хандах талаар Газрын албаныхантайгаа ярилцаж байгаад нийслэл рүү хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж байна.

-Энэ удаагийн газар өмчлөлтөд хугацаа зааж өгсөн. 2013 оны тавдугаар сарын 31-нээс өмнө нийслэлийн иргэн болсон байх ёстой гэтэл үүнээс хойш төрсөн хүүхдүүд газартай болчихсон тохиолдол танай дүүрэгт байгаа бололтой?

-Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Тиймээс шинээр төрсөн иргэд маань гэрчилгээг нь үндэслээд газартай болгох шийдлүүд ч яригдаж байгаа.


Зууны мэдээ
Б.Энх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аагий 2014-09-01 13:11:23
    4189 хүн цахимаар сонгочихоод байхад газар дээрээ 4900 хүний талаар яриа байгаад манай албаны хүмүүс тайлбар хиймээр юм, Жич: Соёондын аманд 5000 орчим хүн газартай болж буй ч тэднийг дагаад 20 орчим мянган хүний амьдрал өрнөх төлөвтэй байна
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • аагий 2014-09-01 13:10:30
    4189 хүн цахимаар сонгочихоод байхад газар дээрээ 4900 хүний талаар яриа байгаад манай албаны хүмүүс тайлбар хиймээр юм
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-01 06:52:16
    Газар тэмдэгжүүлэхэд 4189х38000=159.182.000 төгрөг
    103.9.90.82
    Мэдэгдсэн Хариулах