Онцгой байх ёстой обьектоос их хэмжээний мөнгөн ус алдагджээ
Сүүлийн үед Онцгой байдлын ерөнхий газартай холбоотой онцгүй таагүй мэдээлэл ер тасрахаа байв. Удирдаж байгаа дарга нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.
 
Өнгөрсөн зуны турш баалуулж байгаа газар. Гэхдээ баалуулах юмаа өөрсдөө хийж байна гэж шүүмжилж байгаа нь үнэн. Хариуцлагатай, шуурхай байх ёстой алба хэрнээ гамшиг, тусламжийн асуудалд хариуцлагагүй хандсан өчнөөн тохиолдол бий. Тиймээс ч онцгой байдлын албыг онцгой болгоё гэж байх вэ.

Жирийн иргэн ард түмэн онцгой болгохгүй. Гэхдээ засаг захиргаа, хариуцах эзэн гэж байдаг юм бол энэ албыг амьтай онцгой болгоочээ. Удирдах албан тушаалтнаас эхлээд алба хаагчид хүртэл хариуцлагатай, үүрэгтэй баймаар байна.
 
Өнгөрсөн өвөл гэхэд Богд ууланд төөрч, бээрсэн иргэн тусламж эрж онцгой тусгай дугаар руу залгаж байхад өөдөөс нь хайхрамжгүй хандаж “Төв аймгийн онцгой байдлын газарт дуудлагаа өг” гэсэн байгаа юм.  Нөгөө тусламж эрсэн иргэний гар утасны цэнэг дуусч, ууланд хөлдөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч хэдэн сар хайгаад эрэн сурвалжлаад олоогүй хүний цогцсыг саяхан олж байх жишээний.

Мөн Дорнод аймагт хоёр настай охин ор сураггүй алга болсон. Онцгойнхон болон цагдаагийн нийлээд том баг гаргаж хэдэн өдөр эрэн хайж, газар нутгийг самнасан хэрнээ гэрээсээ холгүй хэдхэн км-ийн цаана дэрсэн дунд амиа алдсан байхыг олоогүй байгаа нь дэндүү харамсалтай.
 
Өнгөрсөн зун Хэрлэн голд осолдсон байж магадгүй иргэнийг олон хоног эрэн хайгаад ч олж чадаагүй онцгойн алба хаагчид. Нөгөө л хэрэглэж байгаа техник нь асуудалдтай. Моторт завь нь эвдэрсэн гээд хийлдэг завиар хэдэн өдөр хайсан ч олж чадаагүй. Дээрээс нь онцгой байгууллагын алба хаагчдын хэрэглэж байгаа техник тоног төхөөрөмж маш муу, хүрэлцээ байхгүй гэдэг юм билээ. Нэг ширхэг ч нисдэг тэрэг байхгүй,  ямар нэгэн асуудал гарлаа ЗХЖШ-аас нисдэг тэргийг нь түрээслэж авдаг. Өнгөрсөн жил хоёр нисдэг тэрэг авах гээд мөнгөө бөөгнүүлж хурааж байгаа мэт ухааны юм ярьсан. Өнөөдрийг хүртэл аваагүй байна.
 
Хоёр жилийн өмнө Монгол Улсын ихэнх нутгийг хамарсан ой хээрийн түймэр гарсан. Энэ үед алба хаагчид нохой явган, гахай нүцгэн гэгчээр гал руу хамгаалах хэрэгсэл байхгүй, халуун гараараа тэмцэж байсан гэдэг.
 
Тиймээс онцгой байдлын албыг шаардлагатай гэсэн тоног төхөөрөмж, техникээ аваасай гэсэн дээ аж ахуй нэгж, жирийн ард иргэдээс нийт 1,4 тэрбум төгрөгийн хандив цулуулж өгсөн.
 
Хэдий байгууллагын дотоод журам, дүрэм нууц гэлээ ч өнөөдөр энэ мөнгөөр юу авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Хандиваар цугларсан мөнгөнд онцгой байдлын алба хомхой сэтгэлээр хандахгүй ээ” гэж хэлж байсан удаатай.
 
Гэтэл дарга нар нь авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байна. Гаднаас тусламж нэрээр орж ирсэн хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, зориулалтын бусаар захиран зарцуулсан гэх хардлага байдаг нь бараг үнэний ортой болов уу.
 
Түүнээс гадна ОБЕГ-тай холбоотой нэг ноцтой асуудал өнгөрсөн наймдугаар сард гарсан нь намжив.
 
Тодруулбал, “Мөнгөн ус” хадгалах байрнаас их хэмжээний ус хулгайд алдагдсан хэргийг хав дарж нуусан гэх. 
 
Нэгдсэн Үндэстний байгууллага, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Монгол Улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах ньтөслийн хүрээнд Монгол Улс анх удаагаа “Мөнгөн ус” хадгалах шинэ агуулахтай болсон.

Энэхүү агуулах нь Онцгой байдлын албаны Аврах тусгай ангийн өндөр зэрэглэлийн объектод харьяалагддаг бөгөөд өнгөрсөн  наймдугаар сард агуулахад нууцаар нэвтэрч, их хэмжээний мөнгөн усыг хулгайлан авчээ. Тус агуулахын лац өөрчлөгчсөнийг харуул хамгаалалтын ажилтнууд  мэдсэнээр гэмт этгээдүүд нэвтэрсэн болохыг олж мэджээ. Тухайн үед харуул хамгаалалтын ажилтнууд хаана байсан бэ. Тэд ч оролцсон байж магадгүй. Харуул хамгаалалт чанга, онцгой байх обьектод хулгайч нэвтрүүлж байхыг бодвол энэ байгууллага ямар вэ гэдгээ бэлхнээ харуулж байгаа хэрэг биш гэж үү.
 
Мөнгөн усны хэрэглээ их болсон энэ цаг үед бусдад худалдах, бусдаар хулгайлуулах үйлдэл гарсаар байгаа юм.    

Манайд мөнгөн усны хууль бус хэрэглээ нэмэгдэж, улмаар уул уурхай, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн дунд газар авсан байдаг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй энэхүү онцгой хортой бодисын хууль бус хэрэглээг цагдаа, тагнуулын байгууллагаас таслан зогсоож, эзэн холбогдогчид хариуцлага хүлээлгэдэг.
 
Тэгвэл дээрх байрнаас алдагдсан мөнгөн усыг хэн ямар зорилготой хулгайлсан этгээдүүдийг олж тогтоохоор СХД-ийн Цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар баттай эх сурвалж мэдээлэв.

Х.Хулан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ёсөн шидийн нэртэй бүлэглэл  2018-10-03 02:57:30
    хөх монгол босоо монгол зэрэг гэмт этгээдүүд уул уурхай сонирхоод байгаа тэд нар л алт олборох гэж тэгээ биз. Уурхайг нь хаалгаж байгаад өөрсдөө ухдаг бүлэг
  • Hu 2018-10-03 01:51:07
    Uursduu shaagaa biz