Ирэх оны төсвийн талаар нээлттэй ярилцана
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Үүнтэй холбогдуулан маргааш өсалбарын сайд нь өглөөний хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын 2019 оны төсвийн талаар нээлттэй ярилцахаар болжээ. Мөн тус яамнаас “Иргэдийн төсөв-2019” товхимол хэвлүүлж ирэх оны төсвийн төслийг энгийнээр танилцуулсан байгаа аж.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна. Өнгөрсөн оныхоос зарлага нь бараг хоёр их наяд төгрөгөөр өсч, орлогоо 2.5 их наяд төгрөгөөр өссөн байхаар тооцоолжээ. 

Ирэх онд төсвийн орлогын 88.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр зорьсон байна. Одоогоор өргөн барьсан төсөл дотор бол нийт 9.6 их наядын орлогынхоо 8.5 их наяд төгрөгийг татвараас олно гэж тооцоолсон байна. Тухайлбал 23.5 хувийг орлогын албан татвараар, 19.8 хувийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор, 27 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор, 9.8 хувийг онцгой албан татварын орлогоор, 19.9 хувийг бусад байдлаар бүрдүүлэх аж.

Мөн уул уурхайн салбараас 3 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон ч энэ нь бүтээгдэхүүний үнэ, ханштай холбоотой байдаг эрсдэл ихтэй билээ. Төсвийн төсөлд ирэх онд нэг тонн зэсийн үнийг 6.222.2 ам.доллар, нүүрсний үнийг 75.9 ам.доллараар тооцсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-04 06:10:24
    яаж нээлттэй ярилцдаг юм. саарал өрөөндөө архидаж байгааад нийлээд л хуцалдаад эхлэхээ хэлээд байна уу?
  • dgddd 2018-10-03 05:40:08
    хувь хүний орлогын албан татвар арайл өндөр юмаа