Шүд, эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлт болно
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: BLUE SKY tower-ын 3 давхарт "Бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах нь" сэдэвт Азийн 15 дахь удаагийн хурал  болно.

09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд 'Мөнгөн усны тухай минаматагийн конвенц, бичил уурхай' үндэсний хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Сүнжин гранд зочид буудлын хурлын танхимд Эрүүл мэндийн яам, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо хамтран сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийнхээ дуу хоолойг сонсох, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Үндэсний чуулганыг зохион байгуулна.
 
10:00 цагт: Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулах хэвлэлийн хурал МCS Plaza, 4 давхарт болно.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлзүйн бүтээл, сэтгүүлчийн ёсзүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, тэдгээрийн шийдвэр болон сэтгүүлч редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа олон нийтэд хүргэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
11:30 цагт: Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлт болно. Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд болон НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын албаны хүмүүс оролцоно.
 
12:00 цагт: УДБЭТ-ын 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтийн талаарх хэвлэлийн хурал УДБЭТ-т болно.
 
16:00 цагт: МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод МУИС-ийн профессор, нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын нээлтийн ёслол болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.