МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа

Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн  захирлын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-өөс зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнээс удирдах ур чадварын түвшингийн болон ярилцлагын шалгалт авна. Оролцогч нь докторын зэрэгтэй, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байхаар ажлын байрны шаардлагад дурджээ.

Сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхлэх бөгөөд шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2 давхарт 215 тоот өрөөнд  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах юм.


МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна.
 

  1. Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/
  2. Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/
 

Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ очно.

МУИС-ийн захирлын ажлын байрны шаардлага:

Боловсрол:   Докторын зэрэгтэй
Мэргэжил:    Тухайн сургалтын байгууллагын эрхэлдэг аль нэг сургалтын чиглэлээр дээд боловсролтой
Мэргэшил:    Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн
Туршлага:     Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. Менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай.
Ур чадвар:    Байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй.
 

Тусгай шаардлага:
 

  • Хууль дээдлэх, ёсзүйн дүрэм чанд сахих
  • Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны (51) 267445 утсаар холбогдож лавлагаа авч болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Номун хаан Дамдинчоожоо 2018-10-04 06:05:31
    одооны дотор ч дээ.Хүний оронцог хүний юмыг хуулж цээжлээд бурж байгаад авдаг болсон. дотор шалгуурыг хангах хүн нь байхгүй. үнэн докторууд нь зүглэхгүй ээ.
  • иргэн 2018-10-04 05:42:32
    Шалгаруулалтыг шударгаар, багш нарын хөндлөнгийн хяналттай явуулах хэрэгтэй. Их сургуулийн захирал хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүн байх ёстой
  • Brl 2018-10-04 03:11:42
    Sain bn