Зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

Засгийн газрын өчигдрийн /10.03/ хуралдаанаар зураач М.Баярмагнай 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргажээ.

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнай нь БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож шилдгээр шалгарсан юм. Түүний энэхүү амжилтыг Төр, засаг үнэлж 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.

Биеннальд нь  дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 


Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.