С.Жавхлан: Төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-өө даруй хуралдуулаач ээ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд байр сууриа
илэрхийлж байгаа бөгөөд дөнгөж сая Зам тээврийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цаг үеийн асуудлаар мэдээлэл өгье. Энэ улс орны байдал их ноцтой байна. Энэ зун гэхэд гадаадын онгоц ирж манайд баривчилгаа хийхийг завдлаа. Галт тэрэг замаасаа уналаа, яаманд аллага гарлаа. Улс орон даяар тоггүй болов. Алба хаагчийн гэрээс их хэмжээний ам.доллар гарч ирлээ. Гадаадын тагнуул байж болзошгүй иргэнийг баривчиллаа гэх мэт нийгмийг цочроож ард иргэдийг айлгаж ичээсэн дарамтанд оруулсан үйл явдал олон болов.

Төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-өө хуралдуулаачээ. Намрын чуулган нээлтээ хийлээ. Эдгээр асуудлаар тайлбар хийх юм болов уу гэж харсан таг чиг байх юм. Уг нь Үндэсний аюулгүй байдал хуралдуулах хэмжээний ноцтой шалтгаанууд мөн биздээ. Энэ болгоныг харчихаад хэлээ хазаад дуугуй сууж байгаа Ерөнхий сайд, аймшигтай нийгмийг бүтээсэн Ерөнхийлөгч, 76-гаа ахалж байгаа УИХ-ын дарга та гурав юу бодож байна. Дуугараачээ.

Улс орон чинь ийм аюултай нөхцөл байдалтай байхад энэ тэндэхийн хурал хэсч зээл тусламж авах, баярлаж хөөрч гар барьж, хүнд төмөр өргөж яваа та нар одоо зуны зугаалга, найр наадмаа дуусгаж орон овоохойдоо ирж энэ асуудлуудаа цэгцлэж жигдлээч. Зөв мэдээлэл өгөөч. ҮАБЗ-ийг хуралдуулах асуудлаар би та гуравт маргааш албан шаардлага хүргүүлнэ шүү” гэлээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-06 05:01:10
    Монголчууд бид бие биенээ элдвээр доромжилохоо болих хэрэгтэй! Бид чинь өөр ертөнцөд ганцаар оршиж Олз ашгаа хуваалцаж чадахгүй биенээ үзэн ядсан хүн гөрөөсүүд ...
  • сагаа 2018-10-04 14:24:36
    манай ихэнхи сонгогчдын оюун ухааны цараа ямар хэмжээнд байгаагийн хамгийн тод илэрхийлэл энэ Жавхлан, Женко нар юм
  • бат 2018-10-04 10:49:51
    Авилга Оффшор зэрэг нийгэмд хэрэгтэй асуудалд анхаарлаа хандуулж тэмцээч Нямдорж та хоёр худлаа хүний анхааралд өртөх үг хэлээд попдоод суух юм
  • Г 2018-10-04 10:43:48
    Жавхлан минь дээ чам шиг нийтийн дуучид нийгэмд ямар их мунхаглал омогшил авчирсийг чи мэдэх үү
    • Зочин 2018-10-04 11:14:39
      Хэлээд юу гэхэв. Энэ мэтийн боловсролгүй хоосон толгойнууд мунхаг ард түмний сэтгэлийг хөдөлгөж л дээшээ гарч ирж байна. Оркуудын төлөөлөл
  • С,ГүндЁндон 2018-10-04 07:34:54
    ЗӨзө,Дэмжиж байна,
  • zochin 2018-10-04 05:32:35
    javhlang demjij bn