Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ.

Түүнийг ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаан өнгөрсөн наймдугаар сард яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн байсан юм.

Энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөг өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл дөрвөн хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна.

Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-04 07:02:28
    сайхан малаа челеелегдсен сайд уих ын чуулган дээр ингэж хэлээгуйдээ чамд ингэж хэлсэн юм уу хун ойлгохоор юм бичиж бай арай санаанаасаа зохиогоод бичээгуй биз ...
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-10-04 05:59:35
    хэ хэлэх муу сайн үг олдохгүй нь ээ. хүрч чадахгүй газраа яах гэж сарвалздаг байнаа. өмнөх шиг ээ дуугүй л далбаан дороо хавчигнаж байхгүй яаав даа ЧИ нээрээ ...
    103.229.121.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-04 05:36:23
    Яамаа удирдаж чадахгүй нөхдүүдийг төр лүү буу ойртуул хүний шунал гэж гайтай.
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-04 05:30:16
    иймэрхүү заваан улс төрчдийг бушуу зайлуулж эдлэх хариуцлагыг нь өгөх хэрэгтэй ээ.
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах