ТАЗ-өөс дараах удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ
БСШУСЯ түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа  МУИС, ХҮИС, Ховд, Дорнод зэрэг их сургуулийн болон зарим ерөнхий боловсролын лаборатори сургуулийн  захирлыг сонгон шалгаруулахаар зар түгээжээ.
 
Нийт  28  удирдах албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дотор их, дээд сургууль, ЕБС-ийн захирлаас гадна хэд хэдэн музей, сан, театрын дарга, захирлын  сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс нээлттэйгээр зарлаад байна.  Өөрөөр хэлбэл нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан хүн бүр өрсөлдөх боломжтой юм.

Тухайлбал:
 
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирал  

Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч

Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал

Боловсролын Үнэлгээний төвийн захирал

Дорнод их сургуулийн захирал

Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирал

Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” цогцолбор сургуулийн захирал

Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ-Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургуулийн захирал

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирал

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургуулийн захирал

Монголын уран зургийн галерейн захирал

Монгол Улсын Их сургуулийн захирал

Монгол Улсын Консерваторийн захирал

Театрын музейн захирал

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал

Улсын хүүхэлдэйн театрын захирал

Үндэсний номын сангийн захирал

Хархорум музейн захирал

Ховд их сургуулийн захирал

Хөшөө цайдам музейн захирал

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирал

“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн гүйцэтгэх захирал

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. 

Сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.