ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийг шалгаж дуусч байна
Өнгөрсөн наймдугаар сард Зам тээвэр хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарсан .

Хэлтсийн даргынхаа аминд хүрсэн Б.Махбал дарга хоригдож байгаа бөгөөд холбогдох хэргийг шалгаж дуусч байгаа талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр “Энэ хэрэг дээр асуудал ярьж байгаа гишүүд илүү тайлбар өгөх байх. Одоогоор уг хэргийг прокурор хянаад, цагдаа шалгаад дуусах шатруугаа орж байна.

Хохирогчийн ар гэрийнхэн ирж надтай уулзаж, өргөдөл өгсөн. Уг өргөдлийн дагуу би цагдаагийнхантай уулзаж “Энэ өргөдөлд ийм асуудлын талаар бичсэн байна, энд дурдсан бүх асуудлыг прокурортой ярьж байгаад шалга, анхаарал татсан асуудал байна” гэдгийг хэлсэн.

Ингэж байж хэргийг гүйцэд сайн шалгах баг гаргахгүй бол цаашдаа маргаан гарч магадгүй байгаа юм байна гэдгийг ч анхааруулсан. Ингэснээр  доод шатанд шалгаж байсан хэргийг  мөрдөн байцаах алба руу шилжүүлэн шалгаж байна.

УИХ-ын гишүүдийн яриад байгаа зарим асуудлыг  нарийвчлан шалгах  шаардлага бий.  Хэргийн бичлэг алга болсон гэх мэтийн талаар би яриад дэмий. Ийм дэмий яриа шалгалтын ажилд саад болох, төөрүүлэх талтай. Тиймээс хэргийн бичлэг алга болсон талаар мэдэхгүй” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-10-05 10:35:26
    Suuldee alaagui bolj duusah viidee. Medeh l nuhduud shuudee
  • иргэн 2018-10-05 03:04:34
    женкогийн даалгавар явуулгаар хийгдсэн ажил гэхдээ уунийг нотолж чадахгуй л дээ