ТЕГ-аас баривчилсан гурван иргэний хоёр нь монгол байна
Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн мягмар гарагт тусгай ажиллагаа явуулсан билээ.

Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан талаар өчигдөр мэдээлсэн юм.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн өчигдөр өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм. 

Албан эх сурвалжийн хэлж буйгаар тагнуул хийж болзошгүй Хятад улсын иргэнд мэдээлэл дамжуулсан хоёр Монгол иргэнийг саатуулсан байгаа юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-10-07 02:24:32
    oodgyi nowsnuud ex ornoo huatadad hudaldaj bgaa urwagcnid hatuu tseerluul
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • эх оронч иргэн 2018-10-06 09:05:31
    эх орноосоо урвагчдыг Хэлмэгдлийн хөшөөний өмнө авчирч олны өмнө цаазал.Цааз хэрэгтэй.Урвагчид хэрэггүй, тэдэнд амьд явах эрх байхгүй.
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • nobsnyyd bol ardchilsan nam?...zail!!!! 2018-10-05 17:00:47
    eh oronch bys?Mongolchyyd elbeg boljee!ene bol ardchilsan namiin hiisen ajil!ardchilsan namiig syirehiig harah yldlee!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах