Замын түгжрэлийг бууруулахад иргэдийн саналыг авна
Ирэх даваа гарагт "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" сэдэвт зөвлөгөөн болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм.  

Улаабаатар дэлхийн 415 дахь том хот олон улсын жагсаалтад ороод удаж буй. Автомашиныг улсын дугаараар нь ангилж буй ч өдөрт ойролцоогоор 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэх статистик бий. Орон нутгаас Улаанбаатарт ирсэн тээврийн хэрэгслийн тоог оролцуулбал уг тоо нэмэгдэнэ. Хэдийгээр жил бүр авто замуудыг өргөтгөж, шинийг тавьж байгаа ч тээврийн хэрэгслийн тоо олширсны улмаас ачаалал нэмэгдээд буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд 70 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолд тусгасан ачаалал ихтэй уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ тавьж, дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох, борлуулалт, түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар явуулах, замын автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг ажлын хэсэг судалж, хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч болох талаар уг зөвлөгөөний үеэр иргэдийн саналыг авах юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон холбогдох бүх албаныхан оролцох аж. Зөвлөгөөнд оролцож буй бүх хүн саналаа хэлэх боломжтой.

Зөвлөгөөний онцлог нь өмнөх жилүүдэд хийсэн ажлаа бус, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцэхэд оршиж буй. Тухайлбал, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах нь нэн тэргүүний ажил хэмээн албаны хүмүүс үзжээ. Гадаадын хотын цөөн хэдэн баримтыг дурдъя. Японы Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, зургаан хувь нь автомашинаар зорчдог аж. БНХАУ-ын нийслэл Бээжингийн иргэдийн  34 хувь нь автомашин унадаг гэнэ. Гэвч Улаанбаатарын иргэдийн 70 орчим хувь хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролдог гэнэ. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэр, тухтай автобусаар үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг нийслэлийн ИТХ зорьж байгаа ажээ. Дээрх зөвлөгөөний үеэр нийслэлийн Тээврийн газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, BRT буюу тусгай замын автобус явуулж эхлэх гээд цаашид төлөвлөж буй арга хэмжээгээ танилцуулах гэнэ. Мөн автобусны чиглэл, маршрут зэрэг зөв зохион байгуулалтад хотын иргэдийн саналыг тусгах аж. Улмаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлэлцэж, ажил болгох юм байна.

НИТХ-ын ХМОНХХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2019-09-22 05:22:00
    mashiniiha 1 jiliin tatvariig otsoitol nem. ayandaa heregtseegui humuus mashin unahaa bolchihno.
  • ulziibayar 2018-10-08 02:45:21
    uulzbar zamuud deer hugtsaa ni haragddag gerlen dohio taviad suuliin heden sekuntend uulzbarluu orhiig horigloh heregtei tegeed orson joloochiig torgood baival ...
  • chimgee 2018-10-08 02:10:57
    Zukovoos Zuun 4 zam chigleliin tugjrelig arilgah arga hemjee avaach!!!! Olon jil unet tsagaa aldlaa.
  • ыбы 2018-10-06 05:30:33
    ерөөсөө би нүүлээ АРХАНГАЙ-д очиж амьдарлаа ГОЛ НЬ надад ажлын байр болон байр сав өгөөтөх хахаха хүүхдийг мнь гадаадад үнэ төлбөргүй сургана гэвэл эндээс явлаа...
  • иха 2018-10-06 04:02:21
    газрын наймааны асуудлаа цэгцэл боломжит бүх газрыг босоо тэнхлэгтэй нь холбо түгжрэл асуудал биш нэмж уб-т машин бүртгэхгүй байх
  • Зочин 2018-10-05 17:42:44
    Бvх сургуулиудыг хvvхэдийн автобустай болгох, такси зогсдог зогсоолуудыг барих, нэгдvгээр эгнээгээр явахыг хатуу хориглох.
  • НЭР 2018-10-05 14:27:15
    1.5 сая хүнтэй УБ нь 27 сая хүнтэй,8 сая машинтай Бээжингээс 2-3 дахин их, удаан түгжринэ гэдэг морь унасан тодгой хүмүүс төрд гарсны жишээ.
  • зочин 2018-10-05 09:36:36
    Үнэн л үг
  • Үүл 2018-10-05 08:46:15
    Хамгийн түрүүнд ийм байдалд хүргэсэн газрын наймаачин М.Энхболд Бадамжунай Наранхүү нарыг шүүж шоронд хийж, бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй...