Н.Түвшинбаяр аваргын хоёр хүү олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Есөн орны 441 тамирчин зодоглож байгаа тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хүү Манлай, Мандах нар өрсөлдөн, хоёулаа хүрэл медаль хүртжээ.

Аавынхаа амжилтыг буухиалах ирээдүйтэйгээ харуулсаар буй тэдэнтэй ярилцлаа.

-Хоёулаа медаль хүртсэнд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Т.Манлай: Гоё байна аа. Би энэ тэмцээнээс өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Энэ жил хэдийгээр медаль авсан ч амжилтаа ахиулж чадсангүй. 
-Т.Мандах: Би барилдах дуртай. Гэхдээ барилдахад хэцүү л дээ. 

-Барилдахдаа сандарсан уу?

-Т.Манлай: Сандарсан. Уг нь би тэмцээнд оролцохгүй гэж бодож байсан юм аа. Аав л өрсөлд гэсэн. 
Т.Мандах: Би ч бас сандарсан. Өмнө тэмцээнд оролцож байгаагүй. Хамгийн эхний өрсөлдөгч хэцүү байсан, надаас өндөр. Би сууж үүрэх мэх хийх дуртай.

-Аав шигээ мундаг бөх болох юмсан гэж хүсдэг үү?

-Т.Манлай: Тэгвэл гоё л байна. 
Т.Мандах: Харин тийм ээ. Аав шигээ бөх болбол гоё байхгүй юү. Би гэртээ бэлтгэл хийдэг. Сайн бөх болохыг хүсдэг.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongoliin ard tymenii baharhal bolno! 2018-10-06 08:27:19
    yamar heerhen yum be?aab sigee beh bolohod baig gehgyi dee!!!manai abraga bol baigalias salgarsan beh!!!hoyor hyy ni ynenee yarisan bna!yhaantai hyyhedyyd bna!b...
  • Баагий 2018-10-06 07:37:02
    Аваргад баяр хүргье. Та улс төрд битгий ороороо. Наад амбиц хөөсөн новшнууд чинь худлаа хөөргөдөж байгаад шороонд хутгаха шүү!! Схан дасгалжуулагч болоорой. Ам...
  • Huga 2018-10-06 07:10:32
    UIH -n gishuun boloh garaagaa ehluulsen bna.Amjilt