Намрын нээлтийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв
Монголын үндэсний бөхийн холбооны намрын нээлтийн барилдааныг өчигдөр “Алдар” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулжээ. Бөхийн холбооныхон хоёр хуваагдснаас болж барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй болсон юм. Харин өчигдрийн барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулав. 
 
Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглов.
 
Намрын нээлтийн барилдаан сондгойрч, шөвгийн 3-т Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд болон Улсын харцага Б.Бат-Өлзий нар үлдсэн юм. Улмаар Улсын арслан Э.Оюунболд, харцага Б.Бат-Өлзий нар уран мэхийг уралдуулан барилдаж, Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бол, барилдааны түрүүг Саруул сайжрах, үлэмж бадрах Улсын аварга П.Бүрэнтөгс авчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-07 08:01:06
    Болж болж. Баянаа алдрыг авна гэх вий дээ. Чадах л хүн шүү. Увс нутгийн залуучуудад хэлэхэд настай аваргынхаа үгэнд хөтлөгдөөд хэрэггүй.
  • иргэн 2018-10-07 06:47:06
    енее сайан мал чинь бурэнтегсийг аварга гээд биччихэж мэдэхгуй юмаа битгий мэдэмхийрч бичиж бай баянменх сайхан хоер далдраад егееч
  • Иргэн 2018-10-07 05:17:32
    Болж болж, залуучууд сайн байна. Наад нэг Баянмөнх мэтийн ялзарсан хэдэн шуналтай хөгшин юмаа хаяад өөр газар барилдаад явахад болно. Бөхийн өргөөг улс хурааж а...
  • uzegch 2018-10-07 03:54:18
    sain boh um daa.