Орон нутагт шатахууны үнэ нэмэгдсээр байна
Энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл биелэлээ олж байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн байна гэсэн бол өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 2010 болжээ. Ийнхүү орон нутагт амралтын өдрүүдэд нэмэгдсэн үнэ нийслэлд дагаад нэмэхгүй гэх шалтгаан байхгүй юм.

Өнгөрсөн сард Оросууд ирэх сард "уламжлал" ёсоор шатахууныхаа хилийн үнийг нэмэгдүүлнэ гэж мэдээлж байсан. Тэгэхээр манайд шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Шатахуунаа оросуудаас авахдаа рублиэр биш ам.доллар төлж авдаг болохоор ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болно, өрх гэрийн төсөвт ч хүндээр тусах нь тодорхой болов.

Өнөөдрийн байдлаар Монголд ам.долларын ханш өссөөр байгаа нь давхар цохилт болж буй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард ярихдаа "Шатахууны үнийг Засгийн газрын зүгээс хүчээр зохицуулахгүй" гээд хэлсэн.  Харин салбарын сайд нь үүн дээр арга хэмжээ авахгүй харин ч шатахуун үнэ мэтийн жижиг асуудлаар Оросуудтай би ярихгүй гэсэн утга бүхий зүйлийг хэдхэн хоногийн өмнө хэлсэн юм.

Хойд хөрштэйгээ Засгийн газар шатахууны үнийн талаар ашигтайгаар зөвшилцөж чадахгүй юм бол ойрын хэдэн жил Оросын чангалалт, ам.долларын чангаралттайгаа  нүүр тулж, шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнэндээ ядуу ард иргэд нь дарлуулсаар таарах вий дээ.




О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэмэх хэрэгтэй 2018-10-07 13:23:12
    Өшөө нэмүүл таарна. Монгол хямд шатахуун хэрэглэж бга.