Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох М.Анхцэцэг, УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал хоёр бүл нэмж, хүүтэй болжээ.
М.Анхцэцэг өнгөрсөн долоо хоногт “Гурван гал” эмнэлэгт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг гэдгийг сайн мэдэх байх. Ийнхүү хосууд маань хоёр хүүтэй болж байгаа юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын шагналт VII байр М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортын түүхэнд ховор амжилтын эзэн билээ. 2014 онд БНХАУ-ын Наньжинд болсон залуучуудын олимпийн наадамд 4-р байр эзэлсэн тэрбээр Ази тив, Азийн залуучууд, Залуучуудын ДАШТ, Оюутны ДАШТ, Дэлхийн цом гээд бүхий л тэмцээнээс медальтай ирж байсан.
Мөн “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн амжилтуудтай билээ.
Ийнхүү шинэ хүнээр бүл нэмсэн залуу хосуудад азжаргалын дээдийг хүсэн ерөөе.

О.Сайхан
Оллоо.mn