100 сая төгрөгийн шагналтай тураах уралдаан зарлалаа
Монголын эргэлтэт дугуйн “Сүлд спиннинг” клубээс Монголд төдийгүй Азид хамгийн өндөр шагналын сантай “Би жингээ хасмаар байна-Big show” уралдааныг зарлалаа. Тус шоу 80-95 кг жинтэй эмэгтэйчүүд, 95+ кг-ын жингийн холимог гэсэн хоёр төрлөөр явагдана. Уралдаан жингийн болзол хангасан 55-аас доош насны хэн бүхэнд нээлттэй аж.

Шоуны шагналын сан нь 100 сая төгрөг. Үүнээс ангилал тус бүрт хамгийн их жин хаяж, түрүүлсэн хоёр оролцогчдод 30 сая төгрөгийн шагнал гардуулна. Мөн их жин хаясан найман оролцогчдыг тус бүр хоёр сая төгрөгөөр шагнана. Үүнээс гадна 60 оролцогчдыг спиннингийн хоёр сарын эрхийн бичгээр урамшуулах юм байна.

Уралдааны бүртгэл 10 дугаар сарын 5-31-ийг хүртэл явагдана.



“Би жингээ хасмаар байна-Big show” уралдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн Сүлд спиннингийн клубын төв оффис болон Имарт салбарт хандах боломжтой. Мөн 9088-5500, 9077-4400 дугаарын утас болон  Suld Trainer фэйсбүүк хуудсанд хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.


olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.