Х үсгийн цаана юу байдаг вэ?
Бид өмнөх дугаартаа загас хэрхэн барих аргыг (http://olloo.mn/n/57199.html) заасан бол энэ удаад Монгол хэлний цагаан толгойн 35 үсгийн 25 дахь үсэг болох Х үсгийн цаана өөрийн мөнгөө арвижуулах санхүүгийн ямар боломжууд нуугдаж байдгийг хуваалцъя. Жаахан төвлөрөхөд л та Х үсгээр эхэлсэн банк санхүүтэй холбоотой олон үгсийг санах болно.

Хувьцаа, Хадгаламж, Хөрөнгө, Хүү, Ханш гэдэг үгс их танил байгаа биз? Тэгвэл Х үсгээр эхэлсэн эдгээр үгсийн нэг болох Хөрөнгөө хэрхэн  өсгөх талаар та олонтаа бодсон биз ээ. Танд туслах үүднээс Х-г хэрхэн ашиглаж, Хөрөнгөө өсгөж болох санааг хүргэе.

Юуны өмнө танд Хувьцааны Ханшийн өөрчлөлт болон Хадгаламжийн Хүүний орлогоос ашиг олох боломж байна. Үүний тулд эхлээд Хадгаламж, Хувьцаа гэгч нь юу болохыг харьцуулан хүргэе.

Хувьцаа нь хөрөнгө оруулснаар хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг борлуулсан орлогоос хувь хүртэх болон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.
Хадгаламж гэдэг нь мөнгөө тодорхой хугацаагаар хадгалуулж, хүү авахыг гэрчилсэн санхүүгийн хэрэгсэл юм.

Өөрөөр хэлбэл Хадгаламж танд хүүгийн орлого өгнө. Харин Хувьцаа танд 2 төрлийн орлого авчирна.
 
  • Ногдол ашиг
  • Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг
 

Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг

 

Хувьцаагаар дамжсан хөрөнгө оруулалт нь тухайн компанийг хөгжлийн дараагийн шатанд гаргадаг. Ингэснээр тухайн компанийн зах зээлд эзлэх байр суурь дээшилж, өндөр ашиг олох боломж бүрддэг. Уг өөрчлөлт тухайн компанийн хувьцааны ханшийг хөдөлгөж, ашиг олох боломжийг нэмэгдүүлдэг. Энгийнээр тайлбарлахад, та А компанийн хувьцааг 50 төгрөгөөр худалдаж авсан гэж бодъё. Хэсэг хугацааны дараа хувьцааны ханш 100 төгрөг болох үед та хувьцаагаа зарж ханшийн өөрчлөлтөөс 50 төгрөгний ашиг олох боломжтой. Энэ тохиолдолд та өөрийн оруулсан хөрөнгөө 2 дахин өсгөж байна гэсэн үг юм.

Ногдол ашиг

Компани өөрийн олсон ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахыг ногдол ашиг гэнэ. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашгийг хэзээ, хэдэн хувиар  тараахыг шийддэг. Энгийнээр тайлбарлахад, та А компанийн нийт хувьцааны 5 хувийг эзэмшдэг гэж бодъё.  А компани 2018 онд ашигтай ажиллан, хувьцаа эзэмшигчдэд 100 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэвэл Та 100 сая төгрөгийн 5 хувь буюу 5 сая төгрөгийн ногдол ашиг авах юм.  

Бид Хадгаламж болон Хувьцаанаас ашиг олох боломжуудтай танилцлаа. Тэгвэл бодит байдал дээр чухам ямар байдаг вэ?



Та Хэн байхаас үл шалтгаалан Хувьцаанаас өгөөж хүртэх боломжтой. Энэ боломжийг ашиглахыг хүсвэл https://ipo.golomtcapital.com/ хаягт хандаж бүртгүүлээрэй.  Бид танд туслахдаа үргэлж баяртай байх болно.
Бусдад түгээх
  • gplus