Ц.Хулан: Миний аавын нэрийг барьж огт үндэслэлгүй худлаа мэдээлэл тараасан
Энэ сарын 06-07-ны өдрүүдэд цахим сүлжээнд Монгол Улсын ардын уран зохиолч Д.Цоодол, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаа өг гэсэн утга бүхий захидал бичиж хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан.

Энэ мэдээлэлтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан өнөөдөр тайлбар хийв.

Тэрбээр “Энэхүү мэдээлэл огт үндэслэлгүй мэдээлэл. Миний аавын нэрийг барьж үл бүтэх нөхдүүд өөрсдийнхөө эх сурвалжийг нууцласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Энэхүү мэдээллийг олж үзсэн аав минь цочирдож, даралт нь ихэссэн.

Миний аав 80 өндөр гарсан хүн. Монголын улс төрийн мэдэгдэлд оролцож байгаагүй гэдгийг ард түмэн сайн мэднэ. Хувь хүмүүсийг хагалган бутаргах, Монголын төрд эмх замбараагүй тогтворгүй байдал үүсгэх цахим орчны мэдээллийн аюулгүй байдал алдагдснаас болж олон иргэн хоорондоо эв түнжин хагарах, хямрах зүйл ажиглагддаж байна. Цахим халдлага гэж хэлж болохоор энэ зүйлд хууль хяналтынхан шалгалтаа хийж, чухам ямар хүмүүсээс анх энэ мэдээлэл гарсныг тогтоох хэрэгтэй байна. Цахим хэвлэлийн аюулгүй байдал үнэхээр алдагдсан. Яагаад гэвэл цахим ертөнцөд хамаардаг технологи урд хөршөөс хамааралтай байдаг. Сайн сайхан мэдээ нь нэг хоногийн дотор устаж, муу муухай мэдээг нь үлдээж хүмүүсийн сэтгэлд хоногшуулахаар явж байгааг тусгай албаныхан олж тогтоогоод байгаа.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийнхан хангалтгүй ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сард миний өмнөөс ажилладаг хоёр хуурамч хаягийг хаалгахаар өргөдөл өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй гээд өргөдлийг хүлээж аваагүй. Нийгмийн эмх замбараагүй байдал, төрийн эсрэг хандах хандлага нэг иргэнийг нөгөө иргэнтэй дайсагнуулах увайгүй үйлдэл газар авчээ. Энэ асуудлаар ҮАБЗ-д зөвлөмж хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн байгаа. Дорвитой арга хэмжээ авч ажиллах байх” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-10 02:52:25
    Сонгуулийн сурталчилгаанд ажилдаггүй, нэр дэвшигчийг дагаж далдагнадаггүй, их шудрага хүн
    202.179.31.55
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-09 04:31:07
    Цоодол гуай бол энгийн сайхан хүн энэ тэр юманд оролцож ийш тийш хошуугаа дүрэх хүн биш дээ
    66.181.187.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2018-10-09 03:18:16
    Za hun gutaah ajil Mongold bol jiriin ajil mungu olj bgaa humuusiin ajil bishuu! Bichuulj bgaa humuustee hariutslagaa yrimaar!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-10-08 15:18:36
    TCOODOL GUAIG BITGII OROLDOOTOI .SAIHAN HUNIIG SAIHNAAR N L BAILGAARAI .LALRUUDAA.
    220.235.73.137
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-10-08 11:35:34
    zahiin huuhen UABZ-d daalgavar ogdog hereg uu? ene ch arai dendene ee.
    103.26.193.132
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-08 09:43:44
    80 ендер гарсан хун гэж хулан хэлэхгуй наад хуухэн чинь сайхан малыг бодвол зохиолч яруу найрагч хун сайхан мал чи хуний хэлснийг зев бичиж бай сэтгуулч юм бол
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах