Хадлан, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 895.9 мянган тонн өвс, 353.1 тонн сүрэл, 21.5 мянган тонн ногоон тэжээл, 1.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 30.9 мянган тонн гар тэжээл, 1.8 мянган тонн дарш, 29.3 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Энэ нь хадлан, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аймгаар авч үзвэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн хадлан, тэжээл бэлтгэл 80-аас дээш хувийн биелэлттэй байна. Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс 7.8 мянган тонн, тэжээл 2.1 мянган тонныг тус тус бэлтгээд байна.  

 

ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, үнэлгээ, дүгнэлт өгөх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-наас томилогдсон дөрвөн ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдийн цаг агаарын хүйтрэл, цас, шороон шуурганы үед мал аж ахуйн салбарт хохирол гараагүй байна.  

Аравдугаар сарын 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.