Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал багш нараас нэг сая төгрөгийн авлига авдаг уу
Сүүлийн үед сургуулийн захирал багш нар хүүхэд ангид элсүүлэхийн тулд авлига авч байна гэсэн шүүмжлэл газар авсан төдийгүй АТГ-аас энэ асуудлыг шалгаж, эхнээс нь цагдан хорьсон.

Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Улмаар түүнийг шүүхээс нэг сар цагдан хорих шаардлагатай гэж үзсэн. Учир нь дахин авлига авч магадгүй гэж үзжээ.

Харин өнгөрсөн хавраас эхэлж Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал нэг сая төгрөгийн авлига авч багшийг ажилд авсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл авлига ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй тус сургуулийн холбогдох албан тушаалтныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгахаар болсон тухай АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн хурлаараа тодотгосон юм.
 
Харин авлига, хээл хахуулийн хэргийг зоригтой илчилж, хэвлэлд ярилцлага өгсөн багшид сургуулийн захирал дарамт үзүүлж эхэлжээ.

Мөн 28 дугаар сургуульд багшилж байгаад өөр сургуульд шилжсэн багш ч мөн хэвлэлд хандсан байна.

Тэрбээр “Сургуулийн захирал намайг өрөөндөө дуудаж оруулаад багшийнх нь нөхөр өвдөөд байна. Чи багш нараа уриалаад багшдаа хэдэн төгрөг хураагаад аваад өгчих л дөө гэж хэлээд надаар мөнгө хураалгаж авч байсан. Хүний өмнөөс хүнээс мөнгө хураана гэдэг хэцүү.

Тэр явдлаас хойш би жирэмсний амралтаа аваад буцаад ажилдаа орох үед дааж байсан ангийг минь надад өгөөгүй. Би сургуулийн хамт олонтойгоо ажиллах дуртай, дассан байсан. Харамсалтай нь захирал багшийн хандлага тааламжгүй байсан учир ажлаа солиход хүрсэн. Бас манай сургуулийн дуу хөгжмийн багшийг жирэмсний амралтаа аваад буцаад ажилдаа орох үед ажилд эргүүлж авахгүй гээд бөөн маргаан үүсэж байж багш ажилдаа орж байсан” хэмээн ярьсан юм.

Мөн шинээр орсон багш нараас сая төргөг авчихаад 1-2 сар ажиллуулаад ажлын дадлага ур чадвар алга гэсэн шалтгаанаар ажлаас нь халдаг байна.
 
Тиймээс бид хөдөлмөр эрхлэх явцад ажлын байрны дарамт, шахалт ирсэн тохиолдолд иргэд хэрхэн хаана хандаж талаараа сайн мэдэхгүй байна гэсэн юм.

Хэрвээ эрх нь зөрчигдсөн хэн ч ХЭҮК-т хандаж гомдол гаргах эрхтэй.

Тус газрын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир “Ажлын байран дээр хэвийн ажиллах нөхцөл бололцоогоор хангадаггүй, удирдах ажилтны ёс зүйгүй үйлдэл гаргадаг, өөрөөр хэлбэл тухайн ажилтан албан хаагчдад дарамт үзүүлдэг бол энэ нь хүний эрхийн зөрчил юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2.Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан.

Эрх нь зөрчигдсөн гэж үзсэн хүн хөдөлмөрийн харилцаанд давуу байдал үүсгээд буй тухайн албан тушаалтныг шууд томилох эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргах эрхтэй. Мөн хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудал учир манай байгууллагад дангаараа болон хамтран гомдол гаргах боломжтой. Бид гомдлыг 30 хоногийн дотор шалгаж эцэслэн тогтооно” гэлээ.

Тиймээс эрх нь зөрчигдсөн багш нар хандах боломжтой юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-16 04:22:18
    НААД АВИЛГА ӨГӨӨД БАГШИЙН АЖИЛД ОРДОГ АСУУДАЛ ЧИНЬ МАШ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГААГАА БАЙХАА БИ ДҮҮГЭЭ АЖИЛД ОРУУЛАХ ГЭсэн чинь шууд мөнгө яриад л байсан шүү
  • zochin  2018-10-11 14:01:01
    Энэ сургууль одоо 1 аймгийн хүмүүсийн сургууль болж байнадаа. Арай хэтэрч байна. захирал болсноос хойш ажлд авсан хүмүүсийг шалгаад үзээрэй.Нэг бол Увсынх
    66.181.177.100
    Мэдэгдсэн Хариулах
  • WWW 2018-10-10 08:45:42
    il garch bgaa n ene bugd iim jishigtei bgaa.... Ulsdaa nertei shn surguuliin ner hundiig bodsongui dee huvia hicheej uuriiguu bolgoh gesen aminchhan uzel....
  • Наран 2018-10-10 03:24:13
    Увсын манахүү шуналтай шүү ажлаас нь халах хэрэгтэй
  • Зочин 2018-10-10 02:07:02
    Баривчил
  • Дулам  2018-10-09 12:18:40
    Сонгон шалгаруулалтаар элсэлт авдаг ЕБС ын захирлуудыг шалгах хэрэгтэй
  • Нацаг  2018-10-09 09:11:48
    Хүний хөдөлмөр мөлжсөн новш байна даа..
  • Бат 2018-10-09 08:50:29
    Одоо үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол та үхэхдээч татвар төлнө
  • zochin 2018-10-09 07:55:01
    28 р сургуулийн захирал нь бусдаас мөнгө авдаг тухай багш нар нь мэднэ ш дээ. Айгаад л юм дуугардаггүй болохоос. Сайн шалга санхүүтэй холбоотой бүх хүмүүсийг
  • zochin 2018-10-09 06:09:18
    Төрийн албаны бүх шатанд ийм байгаа сайн шалгаарай
  • m 2018-10-09 05:17:51
    иймэрхүү юмаар дутуугаа гүйцээж амьдардаг биздээ
  • зочин 2018-10-09 04:49:40
    АТГ сайн ажиллаарай. Илрүүлсэн хэрэг нь замдаа замхарчихгүй л бол нийгэм цэвэршинэ шүү. Ялангуяа удирдлагуудыг мэдээллээр сайн шалгаж байх хэрэгтэй.
  • zochin 2018-10-09 04:20:51
    hairan saihan syrgyyli mini.
  • бат 2018-10-09 04:13:41
    Дан ганц боловсрол биш нийгэм тэр аяаараа авилгалд хөвж байгаа шүү ???
  • зочин 2018-10-09 04:04:36
    сургуулийн орчны аюулгуй байдал стандарт гэж бна уу тегсдэлгэрэх мэтийн орж гарч ч болохгуй сургууль олон байгаа шуу мэргэжлийн хяналтын байцаагчийн сургууль
  • Зочин 2018-10-09 03:36:49
    Боловсролын энэ юу ч биш. Хавтгайгаагаараа авлига,шат шатандаа дарамтлагчид бий
  • Иргэн 2018-10-09 01:27:27
    Мэргэжлийн хяналтын байцаагчаар ороход 20 сая, Гаалийн байцаагчаар ороход 50 сая ханштай байдаг гэж хүмүүс ярих юм? Энэ талаар "НУУЦ НЭВТРҮҮЛЭГ, ЯРИЛЦЛАГА" хи...
    203.91.115.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-09 01:19:10
    Хөөрхийдөө 1 сая өгөөд ажилтай болсон бол сайн байна би охиноо дүүрэгт ажилтай болгож 3 сая өгсөн 2 жил болоод 7 -г өг гэсэн чадаагүй тэгээд халсан