Монгол, Сингапурын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг өчигдөр/10.08/ Сингапур улсыг зорьжээ. Манай шигшээ багийг 2018 он дуустал нийт таван олон улсын тоглолт хүлээж байгаа бөгөөд үүний нэг нь Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийх тоглолт юм.

Чансаа ахиулах, цаашлаад арваннэгдүгээр сард Тайвань улсад зохиогдох Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болох тус тоглолт энэ сарын 12-ны өдөр болно.

Тус тоглолтын дараа мөн үүний адил чансаанд нөлөөлөх нөхөрсөг тоглолтыг манай залуус Лаосын шигшээ багтай хийх юм.



Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.