“Эрдэнэт”-ийн хэргээс Д.Сугар сугарч үлдэх үү
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж гадны компаниас их хэмжээний мөнгө авч идэж ууж зувчуулсан гэх асуудалд олон хүнийг холбогдуулан шалгаж буй. Өнөөдрийн байдлаар таван хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм.

Тухайлбал, хамгийн сүүлд “Жаст”-ын хэрэгт холбогдуулан “Эрдэнэт”-ийн дарга асан Ч.Ганзоригийг саатуулсан. Эдгээр баривчилгаа нь хэргийн сэжүүр зангилаа тайлагдах дөхөж байгааг нэг талаар харуулж байна. АТГ-аас хэрэг шалгагдаж бараг дуусч байгаа. Прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байгаа талаар ч хэвлэлийн хурлаараа ярьсан.

Харин эдгээр хэрэгт холбогдон хоригдож байгаа эрхмүүдийн өмгөөлөгчид нь “Шүүх олны анхаарал татсан хэргүүдэд холбогдсон хүмүүсийг заавал хорьж, цагдах болсон нь буруу” гэсэн тайлбарыг өгсөн.

Хэрвээ буруутай л бол хорьж цагдах хууль зүйн үндэслэл бий. Бүхэл бүтэн улсаа тэжээх үйлдвэрийг барьцаалж их хэмжээний мөнгө авч үрэн таран хийсэн хүмүүс шүү дээ.
 
Гэхдээ нөгөө талаар дарга асан Ч.Ганзоригийг шууд баривчилсан нь ямар нэгэн тохироотой асуудал ч байж мэдэх юм.  Ямартай ч тухайн  үед үйлдвэрийн даргаар ажиллаж байсан эрхэм гэдгийг сайн мэднэ. Энэ хэрэг цаашид яаж үргэлжлэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Гэвч энэ хэрэгт хамааралтай Д.Сугарыг яагаад сугалахгүй, баривчилахгүй, цагдан хорихгүй байна вэ гэдэг нь нотой асуудал юм. Зүйгээр бол Төрийн өмчийн хорооны даргаар, ҮХЦ-ийн гишүүн байсан Д.Сугарыг шалгах ёстой. 

Учир нь “Эрдэнэт” бол  Төрийн өмчит томоохон компани. Гадны банкинд барьцаалагдсан асуудалд Д.Сугарын гарын үсэг ч байгаа гэсэн баттай мэдээлэл бий. Тиймээс энэ хэргээс Д.Сугар сугарч үлдэх боломжгүй юм.

Харин ээлжит баривчилгаа Д.Сугараар үргэлжлэх ёстой гэдгийг хуулийнхан хэлсэн удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл шалгаж байгаа, мэдүүлэг авсан гэхээс өөр зүйл алга.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uuuuuu 2018-10-11 05:02:31
    Sugarig tsirkin tureestei shalgah Davgadorjtoi hamt shalga
  • zochin 2018-10-10 14:34:52
    энэ нэг салга амбан шиг юмыг цагдаа АТГ яаж ч чадахгүйм аа яагаад тэгдэгийн аймаар арын хаалгатай эсвэл маш их мөнгөтэй
  • хор 2018-10-10 03:25:41
    хориод хэрэг байна уу 2 хоноод өвчин хэлээд гарна шүү дээ
  • иргэд 2018-10-10 03:22:18
    Нэг их удахгүй эрлэгийн элч ирэх байлгүйдээ
  • Сонгогч 2018-10-09 22:02:38
    Японд орон сууц худалдаж аваад түлхүүрээ авч бсан бодвол тэндээ оччихоод олдохгүй бгн байлгүй
  • монгол 2018-10-09 18:46:14
    Жижүүрийн хэдхэн үгээ зѳв бичиж чадахгүй.
  • zev 2018-10-09 16:33:58
    Үйлийн үр гэж 1 аймшигтай юм байдаг даа, Өөрийгөө байг гэхэд үр хүүхэддээ гай болохгүй байвал зүгээр биш үү хүүхэээ,
  • зочин 2018-10-09 15:50:04
    сугар энэ яваа насандаа шийтгэл хүлээхгүй нигууртай харин үр хүүхэд хань ижил нь шийтгэгдэж амьдрана хэцүү дээ
  • Su shi jan. 2018-10-09 12:00:15
    Mongolchuud uursdiinhuu uravsan huuhnee umuuruh teneg hediich eh ornoosoo uravsan, hudaldsan huniig umuuruh uhruud bish bailgiui dee.
  • Тодорхой штээ, Заавал мэргэн байх албагү 2018-10-09 10:13:10
    Авилгачдыг Тэгтгэх Газар "Сугар ахаа Сугар ахаа шаасан мөнгөнөөсөө жоохныг өгөөрэй" гээд бууз хуушуураар дайлж цайлж сүйд болоод л толгойг нь илээд л өнгөрнө
  • зочин 2018-10-09 09:08:25
    Сугар гэгч этгээд Эрдэнэтийн хэргээс гадна МИАТ-ын мөнгө угаалцаад сугарч үлдсэн хэрэг нь нээлттэй үлдсэн. Хөрөнгий нь хурааж аавынд явуул
  • Иргэн 2018-10-09 08:32:15
    Ямар хүний мууд дуртай болсон үхрүүд вэ?!?! Монголчуудын 70-80 хувь нь мулгуу, харанхуй болсон гэцгээх нь үнэний ортой бололтой шүү?!?!?!
  • Очигр 2018-10-09 06:00:24
    Энэ Сугар гэдэг хүн миний ойлгосноор ямар их шуналтай, цадаж ханадаггүй хүн бэ гэж боддог
  • иргэн 2018-10-09 05:48:59
    С БАЯР СУГАР НАР САЛШГҮЙ ХОЛБООТОЙ ЕР Н ЭНЭ УЛС ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХОЙШ Н ТАТААД БНА
  • Эрдэнэт 2018-10-09 04:36:22
    49% төрийн мэдэлд байхаар болдоггүй юм байна гэсэн ойлголт төрүүлээд хувьдаа авах гэсэн санаархлын нэг хэсэг. Шүүх, прокурор худалдагдсан нь илт байна.
  • яана даа, харамсаж байна 2018-10-09 03:49:09
    Хуулийнхан дампуурч, шүүгч, прокурорууд тэрбумтан болж байхад сугар гэгч сугарна. Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудыг шинэчлэх талаар дорвитой зүйл хийхгүй байн...
  • СУГАР 2018-10-09 03:45:24
    СУГАР би СУГАРАХГҮЙ бол өөр хэн сугарах билээ дээ.
  • Иргэн 2018-10-09 03:22:58
    Одоо энэ хуулийн үнэн зөв шийдэдгийг харья Сугарыг дийлэх байж мэднэ.
  • Санал 2018-10-09 03:18:56
    Яахнав, хөөрхий. Ганзориг,Баяр,Батхүү нараас арай бага идсэн байхаа
  • зочин 2018-10-09 02:49:29
    Ийм юмнуудаа аваачаад хийчихэж чаддаггүй хуулийн бгууллагаар ч яадаг юм. Орос,Хятад шиг Ерөнхийлөгчтэй болсон цагт Авилгачид үгүй болно.
  • яана даа, харамсаж байна 2018-10-09 02:34:24
    ХЭЗЭЭ бид авлигачтай хуулийн хүрээнд хатуухан тэмцэл өрнүүлэх вэ?
  • Нүгэл нүдээрээ 2018-10-09 02:32:45
    Энэ долир пизпагийн нүгэл, монголд үлдээсэн гай асар их шүү. Шууд лис хийгэчихсэн нь дээр шүү.
  • иргэн 2018-10-09 01:57:14
    тухайлбал эдгээр харин хэрвээ гэхдээ ямартай ч энэ гэвч зуйгээр бол учир нь тиймээс харин гэвч энэ сайханаас арай дээр юм оллоод олддоггуй юм болов уу сэтгуулч...