Түр хамгаалах байранд 886 хүүхэд иржээ
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын чиглэлээр авсан арга хэмжээнүүдийнхээ талаар тайлагнажээ.

 Хүүхэд хамгаалалд зориулж улсаас таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл энэ мөнгийг бодитой зүйлд зарцуулсан эсэх талаар Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх газрын дарга О.Алтансүхээс ам асуув.

Тэрбээр “Энэ хугацаанд 17483 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Яг газар дээрээс нь 486 хүүхдийг яаралтай түргэн тусламжийн машинаар авчирсан. Өмнө нь энэ ажлыг цагдаа үүрдэг байсан бол одоо төсөв нэмэгдсэнтэй холбоотой манайх хариуцан ажиллаж байна.

Түр хамгаалах байранд 886 хүүхэд ирсэн байна. 99750 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн байна. БНХАУ-д барьцаалагдсан байсан хоёр хүүхдийг авчирсан. Үүний зардал их байсан. Ер нь кэйсийн зардал их гардаг" гэжээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.