Ам.долларын ханш шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн гэв
Шатахууны үнэ он гарсаар гурван удаа нэмэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт орон нутагт АИ-92 шатахуун 2010 төгрөгт хүрсэн бол өнөөдөр нийслэлийн захын хороололуудад үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн юм.

Үнэ нэмэх шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа ч валютын өсөлттэй холбоотой ч гэж тайлбарлаж байна.
 
Тэгвэл АМГТГ-аас шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлаж хэвлэлийн бага хурал хийлээ.
 
АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.

Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна" гэв.

Түүнчлэн цаашид яах вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад “Шатахууны үнийн асуудал гурван хүчин зүйлээс шалтгаалдаг. 100 хувь гаднаас импортоор шатахуунаа авдаг. Ойрын үед газрын тосны боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Өнгөрсөн долдугаар сард үнийн асуудал хөндөгдөж орж ирэхэд томоохон импортлогч аж ахуйн нэгжүүдэд манайхаас мэдэгдэл хүргүүлж байсан. Гадаад зах зээлийн ханш ам.доллар өсч байгаа бол мөн ханш буурч байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүний үнийг буулгаж байхыг мэдэгдсэн. Тус компаниудаас гадаад зах зээлийн ханш буурахад жижиглэнгийн үнийг буулгана гэсэн хариу өгч байсан” гэлээ.

 Гэвч өнөөдрийн байдлаар гадаад зах зээлийн үнэ ханш өссөн байгаа юм.

Түүнчлэн төрийн зүгээс худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй юм. АМГТГ-аас Бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу үнийн өсөлтийг тогтвортой байлгах тал дээр анхаарч ажилладаг. Тодорхой хэмжээнд үнийг тогтвортой ашигтай байлгах, ам.долларын ханшаас бууруулах зэргээр анхаарч байна.
 
Өнгөрсөн зургадугаар сард Үнийн зөвлөл хуралдаж, тодорхой саналуудыг Сангийн яам болон холбогдох аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн. Эндээс үнэ тогтоохгүй, тодорхой зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргэх чиглэлээр ажлаа явуулдаг юм. Шатахуун нөөц хангамжийг салбарын яам нь харин хариуцдаг гэдгийг онцлов.
 
Тус газраас мэдээлснээр “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны эхний дөрөвдүгээр сарын дунд үед мөн газрын тос 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой.

Мөн тавдугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үний өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын Роснефть компаниас энэ оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран ам. доллар /тн дизелийн түлш 758 ам.доллар/ тн үнэтэйгээр нэмэгдүүлсэн” гэв.
 
Өнөөдрийн байдлаар шатахуун 37 хоногийн нөөцтэй байна. Цаашид нөөцөө яаж нэмэгдүүлэх, шатахууны үнэ бууруулах, эсвэл тогтворжуулах гарц арга юу байгаа талаар хэрэгтэй мэдээлэл өгсөнгүй.
 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-09 09:05:25
    МИЕгийн харц нэг л дохиход долларын ханш 2700 болно нэг ирмэхэд л 2500 болно ганц малилзхад 2600 болно НЭГ муухай харвал 1 төгрөг ч болно.
  • мал 2018-10-09 07:15:52
    сайхан мал енгерсен зургадугаар сард гээд эхэлсэн егуулбэрээ уншдаа юу гэж ойлгох вэ чи мэдээ ч бичиж чадахгуй айж ийм нарийн юмыг яаж бичиж чадахав дээ
  • Бат 2018-10-09 06:53:16
    Энэ салбар уг нь төрд байх салбараа л алдснаар цөөн хэдэн хүний мэдэлд улс орсондоо