“Магнай трейд” компанийн захирлыг хүүтэй нь хамт цагдан хорьжээ
“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө хүүтэй нь хамт баривчилсан гэдгийг эх сурвалж хэллээ.
 
Хойшлуулашгүй 48 цаг баривчилсан гэдгийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өчигдөр мэдэгдсэн байна. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал нь өнөөдөр болж магадгүй гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан, импортын шатахууныг нэмж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Уг хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн аж. Хүүтэй нь хамт цагдан хорьсон нь тэд үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон бололтой.

Өөр эх сурвалжийн хэлж буйгаар “Шатахууны хэрэгт биш, “Жаст” группийн хэрэгт холбогдуулан түүнийг цагдан хорьж шалгах шаардлага байсан” гэх.

Гэхдээ түүнийг “Жаст”-ын хэрэгт холбогдууллаа гэж бодоход хүүтэй нь хамт хорих шаардлага байхгүй баймаар юм.
 
Дашрамд дуулгахад “Магнай трейд” ШТС-ийг хуурамч шатахуун зардаг болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэх мэдээллийг өнгөрсөн хавар “Шатахуун хэрэглэгчдийн холбооноос” мэдээлж байсан удаатай.
 
“Магнай трейд” групп нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна.

Р.Ганзориг нь 130 ШТС, 13 шатахууны агуулахыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.

Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр удам залгах ганц хүүдээ “Магнай трейд” группээ өгч байжээ. Монголын топ 100 компанийн эхний 10-т “Магнай трейд” групп багтдаг аж.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sdaa 2018-10-14 13:52:07
    Jast geed company hichneen ch huniig chirj baina da
    103.57.93.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochkn 2018-10-12 15:24:54
    Hudal medeelel taraahaa boliochee. Ingej hvniig gvtgej boldog l yum baih daa. O.SAKHAN ASUUDALD ORLOO DOO CHI
    122.201.21.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-12 03:47:34
    Уул нь хамгийн гайгүй нь МТ л байдаг шдээ.
    202.9.43.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2018-10-11 13:56:32
    Бизнесийн нэр хүндэд халдах замаар бизнес булааж авах үйл ажиллагаа явуулж байна
    103.57.93.115
    Мэдэгдсэн Хариулах
  • ss 2018-10-10 04:37:04
    Ard tumniig hohiroohoo boli!!! Ed nariin tusgai zuvsheerel huraah yostoi. 1,2 kompanii erhiig huraahad nugeeduul ni gulug bolno sh de. Gevch UIH tuleeletei bolo...
    202.9.41.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-10 03:01:24
    3 huu baidag daa
    122.201.31.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Большевикийн сүнснүүд!!! 2018-10-10 02:40:49
    1937 онд шөнөөр хүн баривчилдаг байсан арга барил нь одоогийн цагдаад уламжлагдсан хэвээр ажээ!!! Аягүй бол нялх хүүхдийг нь баривчилж мэдэх нь байна шүү!
    202.179.24.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-10-10 02:36:14
    Жаст Батхүү энэ хүнд Жаст-ын шатахууны бүх сүлжээ бизнесээ зүгээр бэлэглэсэн гэдэг. Яаж ч бодсон хуйвалдаж луйвардсан хэрэг. Батхүү хөрөнгөгүй болж дампуурч Эрд...
    203.91.119.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-10 01:52:56
    Эцэг нь хээр алаг бол хүү нь шийр алаг
    202.70.34.132
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-10 01:17:20
    Ard tumneeree denduu togloh yum. Huuli baidag bol shudarga bus baidliig tsegtsleh tsag n bolsoon.
    124.158.112.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2018-10-10 01:09:46
    Shalgaad bai. Sain shalgah heregtei. Ih ym garana daa harj l baigaarai.
    182.160.39.1
    Мэдэгдсэн Хариулах