“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг шүүсэн шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй байв уу
Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээр энэ асуудлыг хэлэлцэж 49 хувийг “Монголын зэс корпораци” эзэмших ёстой гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Гэхдээ энэ шийдвэр нь эргэлзээтэй төдийгүй дээрх үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлсэн хувьчлалын асуудал эвгүй байдалд орчихлоо гэж ярьж буй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх, УИХ хоёрын шийдвэрт зөрүү үүсчихсэн гэсэн үг.

Энэ асуудалд УИХ-ын гишүүд болон өмгөөлөгчид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Үндсэн хуулийн цэц нь Дээд шүүхийнхээ дээр байх уу, эсвэл Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой юу гэдэгт эргэлзэж байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ярихдаа “Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн УИХ-ын шийдвэр хэвээр байгаа. Хамгийн дээд шийдвэр нь хүчинтэй байж байгаа шүү дээ. Засгийн газрынхаа гаргах шийдвэрийг шүүхээр шийдсэн бол Засгийн газар энэ асуудлаа дахиад авч үзэх хэрэгтэй. УИХ-ын болон Цэцийн шийдвэр хоёулаа хүчинтэй байгаа. Сая шүүхийн шийдвэрүүдийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар шүүсэн. Төрийн өмчийн хороонд байсан Одмаа гэдэг хүүхэн шүүгч болсон. Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “Хөтөлийн цемент” шохойн үйлдвэр 49-ийнхөнд очсон.

Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Шүүхэд орж хоёрхон жил болчихоод Дээд шүүхэд очоод тэндхийг толгойлдог болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг  тасалж байгаа нь буруу. Хуулиар хориотой. Дээд шүүхэд “Эрдэнэт”-ийн асуудлаар болсон хуралдааныг Батсуурь  даргалсан юм билээ шүү дээ. Шийдвэр ер нь урьдчилж гарчихаад байгаа шүү дээ. Одоо  бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гээд шийдвэр гарчихсан тогтоол бий.

Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд орсон хүмүүс Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дахин асуудал тавих боломжтой. Ер нь шүүх нөлөөнд автаж, замаас нь будилуулах гэж байна гэдгийг би урьдчилж хэлээд л байсан шүү дээ. Энэ хуйвалдаан хэзээ нэгэн цагт дуусна. Эцсийн шийдвэр гарчихлаа гэх мэтээр суртал ухуулга явуулаад байгаа атлаа УИХ-ын шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ.

Дээрээс нь  улсаас 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаж байсан нь үнэн шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгч нь 49-ийнхний төлөөлөл болдог Н.Золжаргал байсан. Тэрбум төгрөгийг Эрдэнбилэгийн компани руу оруулаад садангийнх нь шахуу компанид дахиж шилжүүлээд гуравхан өдрийн дараа улсын өмч Пүрэвтүвшингийн хувийн данс руу шилжсэнээр эхний таван сая ам.долларыг төлчихсөн юм.

Энэ бүхнийг шалгуулах гэхээр шалгаж өгөхгүй байгаад л асуудал байна. Цагдаа нар хэр чинээгээрээ л ажиллаж байгаа ч  замд нь хайч тавид төвөгтэй байна” хэмээн ярьсан юм.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-10-16 03:53:32
    Монгол нэг л биш боллоо
  • Зочин 2018-10-11 12:56:20
    Энэ улс орон болохоо байлаа.Одоо байгаа ерөнхийлөгч,уих,зг,шүүх, хуулийн байгуулгыг бүгдийг татан буулгаж төрийг цэвэрлэх цаг болсон доо.Тэгээд цоо шинэ хүмүүс ...
  • Irgen 2018-10-11 02:51:33
    Kkkk shuuhiin eronhii zovloliin ollootoi hiisen haaltiin gereenii hugatsaa duussan bololtoi.
  • !! 2018-10-11 01:54:08
    TV 9 iin toimch Gantulga guain heldgeer 200 towarshiin tolgoi deeguur selem gyals hiilgej baij l ene Uls nomondoo oroh yum baih daa gej bodogddog bolloo yahuu ...
  • Huuli 2018-10-10 17:37:27
    Ebee Batsuuriig olon jiliin umnuus uyasan ni iim uchirtai baijee
  • Irgen 2018-10-10 12:58:49
    Toriin deer mongoliin ard tumnii yazguur erh ashgiin deer garaad suutsan shuugchtei baihaar uls yaj hogjih vee Dee.
  • zochin 2018-10-10 10:31:29
    ene hudaldaa hugjiliin bankniihan mongoliin oligtoi gsn turiin uildwer aj ahuin negjiig zaligaad duuslaa. mongold diildehgui oligarhi buleglel behjlee.
  • зочин  2018-10-10 07:55:21
    үнэхээр шүүгч нар зөрчилтэй бол олон түмний хардлагыг үгүйсгээд бүх шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн нь дээр Эрдэнэт яах аргагүй олны хөрөнгө мөн
  • Zochin 2018-10-10 07:32:21
    Tor tegeed hudaldaj avsan mongo, uuseh aldangi n tolool avaachdee. Unegui bulaaj avchih gd uzeed bhiin.
  • Зочин 2018-10-10 06:07:19
    Шүүгч нар ийм болоод удаж байна ш дээ. Өндөр цалинтай, олон байртай, үнэтэй машинуудтай, тэрбум төгрөгийн хадгаламжтай дээрээс тэрбум тэрбумаар нь авилга...
  • Анхаар! 2018-10-10 05:51:07
    Ер нь ГОК-ийг хувьчлах ёстой! Энэ удаа буруу этгээд авсан бол шүүхээр цуцал! Харин төр 49% авна гэдэг бол хулгайч нарт л ашигтай! Ард түмэнд огт хүртээлгүй!!!
  • зочин 2018-10-10 05:37:00
    Энэ авилга авч 49 хувийг ХХБ-ны талд шийдсэн шүүгчдийг баривчлах хэрэгтэй, Одоо улсын өмчийг шууд дээрэмдээд авдаг жишиг тогтлоо
  • шударга бай  2018-10-10 05:33:34
    Нямдорж зөв. 49% Монголыг худалдаж авахаар санаархаж байна. Тэднийг дарах нь зууны гавьяа
  • ЗОчин 2018-10-10 05:30:41
    ТОДОРХОЙ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ТӨР БОЛОН АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН ТОГТООГДСОН. АШИГ СОНИРХОЛ БҮХИЙ ШҮҮГЧ ОРОЛЦСОН ТОВ ТОДОРХОЙ АСУУДАЛ...
  • Арай дээр үлдсэн нь ШҮҮХ 2018-10-10 05:05:32
    Бусад нь Монголд будаа болсон. Төргүй Монгол болсон. Иргэдээ ядууруулдаг төртэй болсон. Төр нэрээр төрд шургалсан луйварчид, авилгачид Төрөөс төрсөн тэрбумтан
  • 1 2018-10-10 04:58:59
    Элбэгдоржииг , Хурцыг барьж шоронд хий. Бух шуугч ,АТГ, прокуроруудыг сольж оорчил тэгэж байж Монгол улс урагшлах байх шуу. Эс тэгвээс сонох руу яавж байгаа шуу...
  • Үнэн 2018-10-10 04:54:11
    Хэдхэн новшийн худалдагдсан шүүгчдийг зайлуулж чадахгүй юм бол УИХ, ерөнхийлөгч, ЗГ тарах хэрэгтэй. Ард түмэн өөрсдийн эрхээ олж шинэ Монголыг байгуулах ёстой
  • шүүгчдийн тоог нэмээд хэрэггүй ээ 2018-10-10 04:09:46
    Элбэгдоржийн томилсон бүх шүүгчид НО-той гээд байсан нь үнэн байна аа. Баттулга засч залруулаач ээ Цаазаар хүн хөнөөх тцхай ярихын оронд
  • сахал 2018-10-10 03:51:28
    Тэр шүүгчид бүгд сахал Эрдэнэбилэгийн хүмүүс шүү дээ
  • зочин 2018-10-10 03:50:57
    Гарцаагүй ашиг сонирхлын зөрчилтэй байна. Шүүх шударга бай л даа.
  • ! 2018-10-10 03:25:00
    100 huwi Mongol Ulsiin omch 49% iinhanii 3-4 hunii omch bolgoson dor bol Buh niiteeree huwaaj idsen ni hamaagui deer biz dee !!!
  • иргэн 2018-10-10 02:35:26
    шүүх бол хуулийн биелүүлсэн үгүйг шүүх болохоос хуулиас гадуур төрийн эрх барих дээд байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингшүй болгох учиргүй. монгол төрийн ги...
    • зцмүүөө 2018-10-10 17:48:00
      МБ-с албан тушаалаа ашиглан мөнгө гаргаад юм хувьчилж аваад бвал Төр гэж бгаад хэрэг бна уу?даварсан49%-н үнэнд гүйцэгдэж сүлжээгээ дэлгүүлж магадгүй бна шүүдээ...