Эрээн хотод охиноо үлдээсэн эцэг эхийг эрэн сурвалжилж байна
БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, хүүгээ орхиод ор сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан талаар мэдээлсэн.  

Мөн өнгөрсөн зургадугаар сард охиноо хараа хяналтгүйгээр хоёр сар орчин үлдээсний улмаас өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол ч гарчээ.

Урд хөршид барьцаанд үлдсэн гурван хүүхдийг эх оронд нь авчрахын тулд ГБХЗХГ-аас тодорхой зардал гаргасан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн зочид буудалд барьцаанд үлдсэн хүүхдийн төлбөрт 3,5 сая төгрөгийг төлж байж хүүг авчирчээ.

Харин авчирсан хүүхдүүдийн биеийн байдал нь хэвийн, нөхөн сэргээх эмчилгээнд явуулж, сургуульд оруулсан талаар эх сурвалж хэлэв.

Хүчирхийлэлд өртсөн охины эцэг эхийн сургийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь  Баянзүрх дүүргийн харьяат гэнэ.

Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажлыг хийж байгаа аж.  


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2018-10-18 07:55:08
    Хужаагын үр төл юм бол юу гэж Монгол байдаг юм тэнд нь хаяач