Чөлөөт бөхийн ДАШТ-д манай 20 бөх зодоглоно

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд манай улсын 20 бөх зодоглохоор бэлтгэлээ базааж байна. ДАШТ-д зодоглох бөхчүүдийг танилцуулбал:
 

Эрэгтэйчүүд:

 

  • 57 кг Э.Бэхбаяр
  • 61 кг Т.Түвшинтулга
  • 65 кг Т.Тулга
  • 70 кг Б.Бямбадорж
  • 74 кг Г.Мандахнаран
  • 79 кг П.Өнөрбат
  • 86 кг О.Үйтүмэн
  • 92 кг Л.Төртогтох
  • 97 кг Ө.Батзул
  • 125 кг Н.Золбоо
 

Эмэгтэйчүүд:

 

  • 50 кг Э.Нарангэрэл
  • 53 кг Э.Сумьяа
  • 55 кг Э.Даваачимэг
  • 57 кг А.Батцэцэг
  • 59 кг Б.Шоовдор
  • 62 кг Э.Гантуяа
  • 65 кг Х.Болортуяа
  • 68 кг С.Батцэцэг
  • 72 кг О.Насанбурмаа
  • 76 кг Г.Наранчимэг
 
ДАШТ-д оролцох баг тамирчдыг өнгөрсөн наймдугаар “Сорилго” тэмцээн явуулж, тодруулсан. Гэхдээ  “Сорилго” тэмцээнд түрүүлсэн П.Орхон, Ш.Түмэнцэцэг нарын оронд Э.Гантуяа, С.Батцэцэг нарыг ДАШТ-д сойхоор болжээ.

Учир нь Азийн спортын 18 дугаар наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосон. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон байна. Харин Ш.Түмэнцэцэгийн хувьд бэртэл гэмтэлтэй байгаа учраас энэ удаад гэртээ үлдэхээр болжээ.


Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааа 2018-10-10 20:42:30
    Соронзонболдын нэр яагаад харагдахгүй байна? Сумьяа ч тасархай юм аа. Жүдод шуугиулсан, одоо чөлөөтөд. Үйтүмэн боксоос зодог тайлаад ямар их таргалаа вэ?