100 гаруй сая төгрөг залилсан банкны теллерт хорих ял оноожээ
 
Дундговь аймгийн харьяат М нь 2014-2016 оны хооронд тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргүүдийг үйлджээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зургаан жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • итгэл 2018-10-10 16:30:26
    ингэхээр л банкинд итгэх итгэл алга даа
    202.9.42.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Дугарсүрэн 2018-10-10 08:45:16
    Урамтай сайхан хулгайлж дээ. Одоо бол хоосон хүний хоёр чихийг нь огтолж авах юм уу, та нар! гээд зогсож байгаа биз.
    103.14.38.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-10 08:18:30
    ЯЛ өгөх нь зайлашгүй учруулсан хохиролыг хамгийн түрүүнд төлүүлдэгт шүүх анхаарах ёстой
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах