11763 жолооч мэргэшсэн жолоочийн шалгалт өгснөөс 6961 жолооч тэнцжээ
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас энэ оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 3-р улирлын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа төвийн нийт ажилтан, албан хаагчдаа оролцуулан зохион байгуулав.
 
Мөн ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг танилцуулж, ажилтны цалин хөлс, тэтгэвэр урамшууллын талаар мэдээ мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар зөвлөлдлөө.
 
Тайлант хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 482628 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд баруун талдаа хүрдтэй 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилсөн талаарх мэдээллийг тус үйлдвэрийн газрын захирал Ш.Батсайхан энэ үеэр танилцууллаа.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 59 аж ахуй нэгж, 74 чиглэлд 966 тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, тайлант хугацаанд 2060 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Харин улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 11 чиглэлд 317 аж ахуй нэгж байгууллага 14232 хүнд даацын автомашинаар 26,8 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Мөн тус хугацаанд 11763 жолооч мэргэшсэн жолоочийн шалгалтад хамрагдсанаас 6961 жолооч шалгалтад тэнцсэн байна. Хөдөлгөөний удирдлагын чиглэлээр улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 133233 удаагийн тээвэрлэлтийг хянаж, шуурхай зохицуулалт хийж ажиллажээ. Түүнчлэн 1900-1234 лавлах утсанд 200 мянга орчим дуудлага хүлээн авч, мэдээлэл өгсөн дүн мэдээ байна.

Тайлант хугацаанд шинээр 70140 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд 240 мянган тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байна.

Цаашид тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарах хог хаягдлыг авто засварын үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах, үйлчилгээний төлбөр хураамжийг цахимжуулж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор  мэдээллийн нэгдсэн сангийн аппликэйшн боловсруулах, дотоодын ачаа тээврийн нэгдсэн системийг боловсронгуй болгож, ачаа барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээн авч бүртгэлжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-10 09:19:25
    гарчигнаасаа танигдаж бна сайхан мал 6961 нь тэнцжээ гэхэд болно унэн чадваргуй амьтан юмаа халаач оллоод уунээс арай дээр сэтгуулч олдохгуй бна уу
  • иргэн 2018-10-10 09:15:49
    нэг егуулбэрт бегеед гэсэн уг хоер ороод ирэхээр нь за энийг ч сайхан мал бичиж дээ гэж бодсон зев л бна жонхуу шиг юм бичдэгээрээ олонд танигдаж бна даа сайхан...