Р.Ганзоригийг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ
“Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт саатуулаад сулласан асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөв.

Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал дөнгөж сая Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.
 
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт холбогдуулан Д, Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна.

Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Д, Г нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр хойшлуулшгүйгээр түр саатуулах арга хэмжээг авсан.

Р.Ганзориг нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг сулласан. Цагдаагийн байгууллагаас Д, Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
 
НПГ-аас дээрх этгээд нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Дээр дурдсанчлан мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.