Худалдаа хөгжлийн банкинд хандсан оршин суугчдын хариу мэдэгдэл

Худалдаа хөгжлийн банк нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төв оффисийн барилга угсралтын ажлаа 2018.07.10-ний өдрөөс эхлүүлэн, шөнийн цагаар хүч түрэн дайрч, хууль, ёс зүйг үл тоомсорлон үргэлжлүүлсээр байгаа билээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018.08.28-ны өдрийн 07/2806 тоот дүгнэлтээр удаа дараа хууль, норм, стандарт зөрчсөн зөрчил илэрснийг баримтжуулан дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.09.13-ны өдрийн 05/3585 тоот шийдвэрээр, БАРИЛГА, УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН болно.

Гэтэл, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсээр байтал газар шорооны ажил үргэлжилж, иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.

Худалдаа хөгжлийн банкнаас 2018.10.09-ний өдөр гаргасан мэдэгдэл гаргахдаа: Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй гэсэн байна. Гэвч барилгын ажил ид явагдаж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа юм.

Мөн дээрх мэдэгдэлдээ: Олон Улсын шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц барилга барихаар төлөвлөж байна гэсэн нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг үү?

Бид барилгын ажил гүйцэтгэж буй ажилтнуудад удаа дараа шаардлага тавьж, захиалагч компани болох “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн удирдлагуудад албан шаардлагаа хүргүүлсэн боловч хариу өгөлгүй өдийг хүрлээ.

Иймд Худалдаа Хөгжлийн банкийг хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандарт, хот төлөвлөлтийг зөрчсөн зөрчлүүдээ арилгах хүртэл тэмцлээ үргэлжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Uv soyoloo deedlegch 2018-10-11 15:34:07
    Tuuhiin dursgalt barilga bgaa tul nogoon bguulamj bolgoh n zuitei.. TDB bairaar dutna gej uu.. Uv soyol chuhal shuu
  • ариунаа 2018-10-11 11:26:50
    Оршин суугаа байранд доргилт өгч байна. Дуу чимээ ихтэй машин тавих зогсоол байхгүй газар барилга барих гээд байх юм.
  • Бат 2018-10-11 06:54:38
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  •  2018-10-11 05:04:26
    Хуучин төв нь байсан газар уу. Тэнд дахиад байшин бариулаад хэрэггүй. Газрыг ногоон байгууламж болгоё
  • ЗОчин 2018-10-11 03:52:46
    ХХБАНКНЫ НААД НӨХДҮҮДЭЭ АЛААД ӨГӨӨЧ МӨНГӨТЭЙ ХҮН ҮХДЭЛ БОЛДОГИЙГ ҮЗҮҮЛЭЭД ӨГ...
  • ЗОЧИН 2018-10-11 02:46:55
    ХАНБОГД ХОРООЛОЛД АЙЛУУДЫГ АНХ ОРХОД НЬ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ ГЭЖ ХОШГОРУУЛААД БАЙСАН ОДОО ОФФИСИЙН 16 ДАВХАР БАЙРИХААР НЭГЭНТ ЭХЭЛЖЭЭ ҮҮНИЙГ МЭДЭХ ГАЗАР БАЙ......
  • uj 2018-10-11 01:38:30
    heden togrog olj abah gesen humuusiin tsuglaan irgenii unemeleheer ni uneheer tend orshin suudagiig ni uzeh heregtei tend bdaggui l humuus bgaa iim yumand garsh...