Р.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзжээ
“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас түр саатуулаад сулласан би.

Харин өчигдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Гэхдээ хүсэлтээ 48 цагийн дотор өгөөгүй, хугацаа хоцроож өгсөн гэдгийг эх сурвалж хэллээ.
 
Дээрх саналыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүх үзсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-12 01:13:35
    авилага өгчихөөр юу гэж хорьдог юм бэ балайрцан биш
  • Бат 2018-10-11 06:55:46
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • Иргэн 2018-10-11 04:33:14
    Эби,Сахалын шүүгч нар больё!!!Шараа шараа....
  • зочин 2018-10-11 01:50:56
    харин тодруулбал гэхдээ дээрх еереер хэлбэл унэхээр боловсрол чадвар нойл амьтны егуулбэрууд мен дее