Р.Эмүжин бүсгүйчүүдэд ингэж зөвлөв
Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин бүсгүйчүүдэд хандаж, гоё сайхан бүхнийг эдэлж хэрэглэхийн тунг тааруулах талаар үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр "Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...
 
Монгол гэрийн хаяанд можийтол зогсож байгаад хэдэн үг хэлчих үү?
 
  1. Эр нөхөр чинь гүзээгээ дааж ядан, халтар өмдтэй, хазгай захтай цамцтай аахилж явахад та хажууд нь өндөр өсгийт дээр донжигонож, брэндийн шошготой цүнх худлаа савчаад хэрэггүй. Та ч бас арчаагүй харагдаж байна.
  2. Хүүхэд чинь гэртээ утсаа маажаад, хийх ажил, хөгжих чиглэлгүй дөрвөн хананы дунд хориотой сууж байхад ээж та үсчинд өдрийг барж, маникюрт хямсаганаж суугаад яах юм. Сэтгэл зүрх чинь хов хоосон юм.
  3. Гэрт чинь унших ном, учирлах ухаан байхгүй байхад та хувцасны дэлгүүрээр сэлгүүцэж, хуруундаа алт мөнгө зэрэгцүүлэн зүүгээд ч яалаа, үгүй ч яалаа. Муухай харагдаж байна.
  4. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцан, асуудлыг нь ойлгож амжихгүй байж найз хүүхнүүдтэйгээ хов базаж, хор хутгаад яана.
  5. Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрэн, өвдлөө гэж дуугарч амжихгүй, өлслөө гэж хэлж чадахгүй нэрэлхэж явахад бүсгүй та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л бодит байдлаа хар, дүгнэ, хамтдаа зүтгэ.
  6. Ханийнхаа халаасыг хоосолдогтойгоо адил зүрхийг нь дүүргэж чадаж байгаа юу?
  7. Болзож буй залуугийнхаа нүд рүү нь харахгүй байж машинд нь сэтгэлээ өгөх хэрэггүй. Машин таныг хайрлахгүй, хүн л хайрлана.
  8. Нөхрийнхөө эрүүл мэнд, залуу насаа үрэн байж олсон мөнгийг эрээн даашинз, ээмэг бөгжинд үрэхдээ ханиа хамтад нь задгай зоос шиг хайр найргүй үрж байгаагаа нэг удаа ч гэсэн бодсон уу? 
  9. Таны загвар хөөсөн гоё гутал, ганган үслэг эдлэлийн тоосонд гэр бүлийнхний чинь боловсрол дарагдаж хоцордгийг мэдэх үү? 
  10. Хүүхэд чинь шүдээ угааж мэдэхгүй, шүд нь хорхойтчихоод байхад та холливуд смайл хийлгээд яах юм. Тэртэй тэргүй та нар хамтдаа хэн нэгнийд зочлоход нүцгэн үнэн холливуд смайлаар нүүрэн дээрээс чинь таныг шоолон инээх болно" гэжээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 01 2018-10-14 14:30:29
    mash zuw heljee er nuhruu hun shg uzdeggui chi huuhdee tejeeh yostoi gd mungunii mashin bolgoj ajliin malshg zutguuldeg humuus bnaa bn ter humuus unshaasai
  • tsendee 2018-10-11 16:09:50
    yamar mundag busgui ve, saihan heljee!
  • Mgl 2018-10-11 14:32:21
    Uuruu nuhurgui bolohooroo ingej bichij chadaj bnaa
  • ZOCHIN  2018-10-11 05:52:43
    HOOSNOOS DEER YMAA.
  • ДОНДОГ 2018-10-11 04:40:29
    Миний болон мянга, мянга монгол эрчүүдийн эхнэртээ хэлж чаддаггүй ч үнэн ү үгийг Эмүжин хэлээд өгчихлөө. Баярлалаа
  • Gerlee 2018-10-11 04:25:20
    Tegeed nuhurteigee adilhan bai gej bga ym uu em hun erhemseg baih estoi shu tegj baij niigemde gerel gegee tsatsna nuhur buh barildana gants deel bhad havaasag...
  • иргэн 2018-10-11 03:50:42
    монголд бас ганц нэг монгол хатадын ухаантай бүсгүй байдаг л юм байна зөв бодолтой бүсгүй байна
  • зочин 2018-10-11 03:49:25
    Ха Ха ёстой одоогийн охид хүүхнүүдэд бүгдэд нь шахуу хамаатай даа.