ТАЗ-өөс дараах удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа

Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. Тухайлбал:
 

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Оюуны өмчийн газрын  дарга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

УИХ-ын тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн дээрх албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж буй аж. Дээрх газруудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн наймдугаар сард шинээр байгуулагдсан агентлаг юм байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-10-12 12:48:45
    Боловсролын яам баахан үүрэг гүйцэтгэгчээ шууд томилсон уу кк
  • Zochin  2018-10-11 14:31:27
    Hudlaa ingej zar tavj humuusiin tsag mongo ureh umar shaardlagtaiiin. Deereesee hen negniih n huuhed hamaatan n ali hezeenii todorhoi baidag biz dee.
  • хогийн амьтад 2018-10-11 06:19:47
    юу вэ эрүүл мэндийн яам гэнүү ямар олон дарга нартай юм бэ эмнэлгээр дүүрэн очер эмч нараа нэмээч
  • kkk 2018-10-11 03:42:55
    Оюуны өмчийн газрын даргын дарга genuu dargiin darga geheer buur aimaar yum bhnee
  • иргэн 2018-10-11 03:26:21
    оюуны емчийн газрын даргын дарга ийм албан тушаал байдаг л юм байхдаа