Замын цагдаагийн алба хаагчид хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэв
Энэ сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэрэгтнийг  замын цагдаагийн алба хаагчид  илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай шалгаж илрүүлсэн байна.

Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн тус албаны харъяа хэлтэс, нэгжийн алба хаагчдаас өнгөрсөн сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 60 гаруй гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 30 гаруй гэмт хэргийг ур чадвар гарган илрүүлэн, харъяа байгууллагуудад шилжүүлэн ажиллажээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-11 06:23:41
    о сайхан минь мэдээг ийм болхи бичдэггуй юм сэтгуулч ухаантай юм бол бичлэгийн ур чадвараа дээшлуул